Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 01, 2023
Warner Bros. Pictures (WBD.O) компанийн бүтээл "Барби" кино нээлтээ хийснээс хойш хоёр дахь амралтын өдрөө тасалбарын борлуулалт нь саарах төлөвгүй байна. Хэвлэл мэдээллийн шинжилгээний "Comscore" фирмээс мэдээлснээр, өнгөрсөн Баасан гарагаас Ням гараг хүртэл 93 сая ам.долларын тасалбар борлуулагджээ.
Найруулагч Грета Гервигийн найруулсан "Барби" кино эмэгтэй хүний найруулсан киноны төрөлд нээлтийн үеэрээ хамгийн өндөр орлого олсон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна.
Comscore-ийн мэдээлснээр, тус кино өнгөрсөн долдугаар сарын 21-нд нээлтээ хийснээс хойш АНУ, Канадад 351 сая гаруй ам.долларын ашиг олсон бол дэлхийн хэмжээнд 775 сая ам.долларын орлого олжээ.
"Барби" кино нээлтээ хийсэн эхний амралтын өдрөө дээд амжилт тогтоож, дэлхийн бокс оффис дээр хагас тэрбум долларын босго давж, дэлхийн хэмжээнд нийтдээ 528.6 сая ам.долларын ашиг олсноос 237.2 сая ам.долларыг дотоодоос олсон талаар "Warner Bros. Pictures"-ийн Дотоодын түгээлтийн ерөнхийлөгч Жефф Голдштейн, Олон улсын түгээлтийн ерөнхийлөгч Эндрю Криппс нар мэдэгдэж байв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.