“Lionsgate Television”-ийн зүгээс зохиолч Стефени Мэйерийн “Бүрэнхий” хэмээх зөгнөлт зохиолыг олон ангит кино болгон дахин үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж буйгаа мэдэгдлээ.

Одоогоор тус цувралын гол дүрийн жүжигчдийн нэрс болон зураг авалт хэзээ эхлэх эсэх нь тодорхой бус байна.  

Тус бүтээлдээ "Twilight Saga" нэрээр алдаршсан таван ангит кинонд гараагүй зохиолын бүтэн түүхийг харуулахыг зорьж байгаа талаар “Lionsgate Television” мэдэгджээ. 

Одоогоор мэдэгдэж буйгаар энэхүү цувралд шинэ жүжигчдийг сонгон тоглуулах магадлал өндөр байгаа аж. Сонирхуулахад зохиолч өөрөө аль нэг дүрд нь тоглож магадгүй гэсэн яриа гараад буй.   

Стефени Мейерийн анхны бүтээл "Бүрэнхий" роман 2005 онд хэвлэгдэсний дараа "Шинэ сар", "Хиртэлт", "Үүр цайх" зэрэг цувралууд хэвлэгдсэн билээ. Тус бүтээлүүд нь дэлхий даяар 100 сая гаруй хувь борлуулагдсан юм.

 

Эх сурвалж: CNN