Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дүгээр тогтоолоор 40-65 насны даатгуулагчдын элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар тогтоосон. Даатгуулагч нь эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх, амбулаторын үзлэгийн картыг бүрдүүлэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд очиж илрүүлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой юм байна.