Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 08 дугаар сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор өдөртөө 31-36 градус, бусад өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 17-22 градус, бусад нутгаар өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө сэрүүсч Хэнтий, Дорнодын нутгийн хойд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад хэсгээр 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 20-22 градус дулаан байна.