Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутаг, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Завханы зүүн болон хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Маргааш 3-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.


2021 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн цаг агаарын мэдээ:

Хур тунадас: Өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Идэр, Тэс голын хөндийгөөр эрс сэрүүсэж 2-7 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 26-31 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. Өдөртөө 14-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. Өдөртөө 17-19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. Өдөртөө 13-15 градус дулаан байна.


2021 оны 05 дугаар сарын 03-07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 3-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 4-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

3-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 4-нд нутгийн баруун, 5-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.