ОХУ-ын Тверь мужийн Калининский дүүрэгт зорчигч тээврийн автобус, бага оврын автобустай мөргөлдсөний улмаас 13 хүн амь үрэгдсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.

Ослын улмаас 17 хүн бэртэж гэмтсэн бөгөөд тэдний дөрөв нь эмнэлэгт хүргэгджээ. Тверь мужийн прокурорын газрын мэдээлснээр, автобусанд 14 хүн сууж явсан бөгөөд тэдний 12 нь амь үрэгдсэн гэжээ.

Эмнэлэгт хүргэгдсэн 2 хүний биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд одоогоор тэд сэхээн амьдруулах тасагт байгаа аж.

Ослын газар прокурорын газрын төлөөлөгчид болон Тверь мужийн амбан захирагч Игорь Руден нар ирсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг