Peak.mn
01 сарын 24, 2024
"Тэнгэр Даатгал" ХХК-аас ослын улмаас амь эрсэдсэн алба хаагчдын гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тодруулбал, өнгөрсөн шөнө (2024.01.24) Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт газ тээвэрлэж байсан автомашин осолдож, дэлбэрсний улмаас их хэмжээний гал гарсан. Ослоос үүдэн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 3 албан хаагчийн амь эрсдэж нөхөж баршгүй гарз тохиолоо.
"Тэнгэр Даатгал" ХХК-ийн зүгээс амь эрсэдсэн алба хаагчдын гэр бүлд 150 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон байна.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдэгдлийг хүргэе.
"Амь үрэгдсэн эрсдэлийн баатрууд өөр даатгалын компанид даатгалтай байж болно. Үүнийг үл харгалзан Тэнгэр Даатгал ХХК-ийн хамт олны зүгээс Монгол улсын эрсдэлийг бууруулахын төлөө мөр зэрэгцэн зүтгэдэг зорилго нэгт гурван анд нөхдийнхөө гэгээн дурсгалд зориулан 150 сая төгрөгийн мөнгөн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн юм. Эрсэдсэн амийг бид эргээд авчирч чадахгүй ч ирээдүйд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд хамтран зүтгэх хэрэгтэй гэдгийг уг үйл явдал бидэнд батлан харууллаа. Иймд Тэнгэр Даатгалын хамт олноос нийт иргэд, компаниуд, төрийн байгууллагуудыг эрсдэлгүй ирээдүйг хамтдаа бүтээхийн тулд хамтран зүтгэхийг уриалж байна".
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.