Орон нутагт ажлаар явж байсан Төрийн албаны зөвлөл болон Сангийн яамны мэргэжилтнүүд өчигдөр орой осолджээ.

Төрийн албаны шинэ хуулийн хэрэгжилттийг шалгах зорилгоор Ажлын хэсэг гаран орон нутгуудад ажиллаж буй юм. Тус багийнхан өчигдөр Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замдаа буюу Солонготын даваанд осолд орсон байна.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Төрийн албаны шинэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс Ажлын хэсэг гарч орон нутагт шалгалтын ажлаар явж буй юм байна. Осол болсон гэсэн мэдээлэл өчигдөр ирлээ. Уг багийн бүрэлдэхүүнд Сангийн яамны хоёр мэргэжилтэн явж байсан. Одоогоор эмнэлэгт, биеийн байдал нь тааруу байна гэсэн мэдээлэл надад ирсэн. Яг хаана, ямар шалтгаанаар осол болсныг тодруулахаар Төрийн албаны зөвлөл рүү бичиг илгээсэн. Удахгүй хариу ирэх байх" хэмээлээ.

Одоогоор тус хүмүүсийн зорчиж явсан машины дугуй буудсанаас осол гарсан гэх таамаг мэдээлэл байна.