Сэлэнгэ аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн талаар УОК-оос мэдэгдлээ.  

74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан байна. Тус иргэнийг ХӨСҮТ-д эмчлэхээр авчирч байгаа аж. Халдвар авсан эмэгтэй арваннэгдүгээр сарын 6-наас зовиурлаж 38 хүртэл халуурч эхэлсэн. Ингээд хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан.

Саяны "Энхсаран" сувилалаас гарсан голомттой холбоогүй байх магадлалтай. Цаг хугацааны хувьд тооцохоор машины жолоочтой анхдагч, хоёрдогч байдлаар хавьталд орсон байдал тогтоогдоогүй. Тиймээс өөр голомт байх магадлал байна гэж үзэж байгаа гэж ЭМЯ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдлээ.