Сонгуулийн сурталчилгааны тав дахь өдрийн эхний уулзалтаа 25, 42 дугаар хорооны иргэдтэйгээ хамт эхлүүллээ. 

Уулзалтын үеэр мөрийн хөтөлбөрийнхөө тэтвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг танилцуулав.  

Бид нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах хуулийн биелэлтийг хангах бодлого баримтална. Ингэснээр  таны тэтгэвэр, тэтгэмж үнийн өсөлттэй шууд уялдан, жил бүр өсөж нэмэгдэх боломжтой болох юм.

Дараагийн уулзалт 24, 41 дүгээр хорооны иргэдийн дунд 124 дүгээр сургуулийн ар талын 3x3 сагсан бөмбөгийн талбайд зохион байгуулагдана. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.