Peak.mn
06 сарын 19, 2024
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны хуралдаанд оролцож Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо.
Хуралдаанд нийслэлийн болон есөн дүүргийн сонгуулийн хорооны удирдлага, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд оролцож, бэлтгэл ажлын үйл явцыг мэдээлэв.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран ил тод, нээлттэй байдлыг бүрэн хангаж ажиглагч, иргэд хяналт тавих боломжийг бүрдүүлэх талаар сонгуулийн хороодын удирдлагуудад чиглэл өглөө. Түүнчлэн хүний эрхийн мэдрэмжтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах зөвлөмжийг дагаж ажиллахыг сонгуулийн хороодын ажилтнуудад сануулсан. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж, “Сонгогч танаа” гарын авлага болон бусад мэдээллийг сонгогчдод түгээхийг даалгасан юм.
Нийслэлийн хэмжээнд нэг сая 93 мянган сонгогч 513 санал авах байранд саналаа өгөх бөгөөд зургаан мянга шахам төрийн албан хаагч ажиллаж байгаа юм.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ. Энэ удаагийн сонгуулиар 800 гаруй бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан ажиллах бөгөөд хоёр мянгаас дээш сонгогчтой хэсгийн хороонд хоёр ажилтан байхыг Нийслэлийн бүртгэлийн газраас мэдээллээ.
Үерийн эрсдэл, галын аюулаас сэрэмжилж, зохих бэлтгэлийг хангаж ажиллах зааварчилгааг Нийслэлийн онцгой байдлын газраас өгч, шаардлагатай эд зүйл, тоног төхөөрөмжийг бэлтгэхийг анхааруулсан. Түүнчлэн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шуурхай үйлчилгээ, засварын 46 бригад зөөврийн цахилгаан үүсгүүртэйгээр ажиллах бөгөөд зарим санал авах байранд н
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.