peak.mn
10 сарын 26, 2018
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт “Олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоно” хэмээн заасан.
Үүний дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг баталсан юм.
Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр төрийн өмчийн шилдэг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох ёслолын арга хэмжээг зохион байгуулав.
Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Х.Хатанбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ч.Гантулга болон холбогдох хүмүүс оролцлоо.
Холбогдох журамд заасны дагуу 48 сургууль, 54 цэцэрлэгийг шалгуур үзүүлэлтийн дагуу магадлах ажлыг зохион байгуулж, шалгуур үзүүлэлтээр 80 ба түүнээс дээш үнэлэгдсэн 15 сургууль, 17 цэцэрлэг шалгарч өнөөдөр урамшууллаа гардан авлаа.
Төрийн өмчийн цэцэрлэг
Төрийн өмчийн сургууль
Индексийн урамшуулал олгож байгаа нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрт сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлсэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Мөн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийг байгуулагын менежмент, сурлагын амжилт, чанарын ахиц, хүмүүжил төлөвшил гэсэн үндсэн үзүүлэлтийн дагуу шилдэг байгууллага, хамт олныг шалгаруулж байгаагаараа онцлогтой аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.