Peak.mn сайт өнгө төрхөө шинэчлэлээ

Peak.mn
09 сарын 16, 2024

Тогтвортой хөгжлийг дэмжигч peak.mn сайт UXUI дизайнаа шинэчилж, цоо шинэ өнгө төрхтэйгөөр уншигчидтайгаа уулзаж байна. 

Сайтын шинэчлэгдсэн хувилбартай ЭНД дарж танилцана уу.

Манай сайт 2017 оноос хойш уншигчдын оюунд хөрөнгө оруулах, үнэ цэнтэй мэдээлэл бэлтгэн хүргэсээр ирсэн билээ. Гурван жилийн өмнөөс бид редакцын бодлогоо дахин тодорхойлж төрөлжсөн мэдээллийн сайт болсон. 

Энэ хүрээндээ тогтвортой хөгжлийн сэдвийг нийтлэлийн бодлогынхоо гол цөм болгохоо зарлаж, боловсролд суурилсан, эерэг видео контентуудыг бэлтгэж эхэлсэн юм.


Peak.mn сайт одоогийн байдлаар дараах сэдвүүдийг сайтынхаа үндсэн булан болгон хөгжүүлж, тогтмол контент бэлтгэж байна. Үүнд: 

Гэр бүлийн боловсролыг дэмжиж, хүүхэд хүмүүжлийн эерэг арга барилыг хуваалцдаг “Уурлах уу, учирлах уу” булан


Хүний эрх, жендэр, хотын соёлыг хүн төвт түүхээр дамжуулан хүргэдэг “Би нэг удаа” булан


Тогтвортой хөгжлийн зорилт, тэр дундаа байгаль орчин, хариуцлагатай хэрэглээг таниулах зорилго бүхий “SDG 17” булан


Эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг энгийнээр хүргэх “Эрүүл мэнд” булан


Санхүүгийн сахилга батыг дадуулахад чиглэгдсэн “Санхүүгийн боловсрол” булан

Манай сэтгүүлч, редактор, зураглаач нар эдгээр булангийнхаа контент бүрээ уншигч танд хэрэгтэй, үзүүштэй, мэдүүштэй байхад анхаарч мэдлэг чадвар, сэтгэлээ шингээн ажилладаг билээ. Тэр хэрээр уншигчдын оюунд гэрэл, нийгэмд эерэг өөрчлөлт авчирна гэж итгэдэг. 

Peak.mn сайтын амжилтыг тоогоор илэрхийлбэл, 


Өнгөрсөн 7 жилийн хугацаанд 37 мянга гаруй мэдээ, нийтлэл бэлтгэн хүргэжээ.

Энэ хугацаанд 450 гаруй видео контент бэлтгэж, давхардсан тоогоор 84 сая гаруй хандалт авчээ.

Peak.mn сайтын фейсбүүк пэйжийн дагагчдын тоо 240 мянгад хүрсэн байна.

Видеоны дундаж хандалт 300 мянгад хүрчээ. 

Аав ээжүүдэд зориулсан “Уурлах уу учирлах уу” булангийн 4 удаагийн эвент амжилттай зохион байгуулсан.

Ахлах ангийн сурагчдад жендэрийн мэдлэг ойлголтыг энгийнээр хүргэх “Эрхээ Тэгшээ” комикийг гаргажээ. 


Үргэлжид биднийг халуун сэтгэлээр дэмжиж сэтгэгдэл бичдэг уншигч танд баярлалаа.

Холбоотой сэдвүүд

дизайн сайтын шинэчлэл peak.mn

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.