Монголын анхны AI моделтой хувцас загварын дэлгүүр "Lunette" нээгдлээ

Lunette дэлгүүр нь охид бүсгүйчүүдэд зориулсан сүүлийн үеийн загвартай, олон төрлийн, чанартай материал бүхий хувцаснуудыг худалдаалж байна. Тансаг даавуун материал, торгон материал, торон дааншинзаар таны зунд өнгө нэмэх нь гарцаагүй. 

Сонирхуулахад хувцаснуудаа AI моделоор танилцуулснаар технологийг уламжлалт загвартайгаар хослуулсан нэгэн шинэлэг үйл явдал болж байгаа юм. 

Lunette дэлгүүр нь онлайн дэлгүүртэй ба захиалгаа хийгээд дэлгүүрээс очиж авах нөхцөлтэй. Ингэснээр цөөн ирдэг загварыг алдалгүй авах боломжтой. 

Чанар, технологи, загварын хослол болсон Lunette дэлгүүр нь Монголын хувцас загварын зах зээлд шинэ дүр төрх, стандарт, хэв маягийг тогтооно гэсэн зорилготой ажиллаж байна. 

Энэ талаар Lunette дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Солонго "Хувцасны чанарыг материал тодорхойлдог. Олон гоё загвартай хэдий ч материал нь чанаргүй байвал долоо хоног ч болдоггүйгээс гадна,тухайн  хувцасны амин сүнсийг дараад байдаг. Ялангуяа торгон материалын хувьд уналттай нимгэн торгон даашинз Монголд их ажиглагддаг. Энэ нь амархан элэгдэх, биед сууж өгөхгүй байх тал бий. Харин манай бүх даашинз цэвэр даавуун материал, торон, торгон материалтай гэдгээрээ онцлогтой. 

ЗурагТайлбар




Мөн бид AI моделуудад өөрсдийн бодит загваруудаа өмсүүлсэн. Ингэснээр бараа бүтээгдэхүүнээ илүү олон төрлөөр нь хурдан шуурхай танилцуулахын зэрэгцээ худалдан авагчид цахимаар захиалах бүтээгдэхүүнээ илүү бодитоор мэдрэх боломжийг олгоно.

Та Зайсан Seven Star Худалдааны төвийн 5 давхарт  Lunette Store-д ирж манай загваруудтай танилцах боломжтой. 

Утас: 99059967 

Вэбсайт: www.lunette-mongoia.com

Холбоотой сэдвүүд

дизайн дэлгүүр загвар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.