СЭЗИС-ийн бүрэлдэхүүн Инженер, Технологийн Сургууль болон Procraft Agency хамтарсан Бакалаврын Graphic Design-UI UX хөтөлбөрийг та бүхэнд танилцуулж байна.

Монголд дижитал технологийн салбар хөгжихийн хэрээр start up-ууд хурдацтай өсөж байна. Энэ дундаас UI UX-ийн чадварлаг мэргэжилтэн дутмаг байгаа юм.

UFE Technology x Procraft Agency хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Бакалаврын зэрэг олгох  хөтөлбөр нь Монголд гэлтгүй дэлхийд UI UX-ийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Хөтөлбөрийн онцлог: 

Бакалаврын хөтөлбөр нь зөвхөн онолоор тэнхимийн хичээл орох биш суралцангаа бодит амьдрал дээрх төслүүд дээр ажиллах боломжтой ба компаниуд дээр дадлагажин туршлага хуримтлуулах гэдгээрээ онцлог юм.

Procraft agency-ийн UI UX дизайныг гаргасан төслүүд дунд бидний мэдэх өдөр тутамдаа ашиглаж байгаа платформууд нэлээдгүй олон байна. Үүнд: Khan Bank, Pocket, ONDO, Lendmn, Emart, CallPro, APU, RedPoint, E-mongolia, Upoint, BlindCare, TransBank, HelloBaby, Omni, Let’s Read. 

Хэрэв та Санхүү Эдийн Засгийн Их Сургууль дээр Ufe Technology x Procaft-ийн 10 жилийн туршлагаас суралцаж практик дээр ажиллан чадварлаг UI UX дизайны Бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн болохыг хүсэж байвал манай хөтөлбөрт хамрагдаарай.

Facebook хуудас: UFE Technology
Бүртгүүлэх: admission.ufe.edu.mn
Элсэлтийн мэдээлэл: 77321010

#Шинэ_Ирээдүйд_Хамтдаа