Сайн UX-тэй бүтээгдэхүүн борлуулалтыг 400 хүртэлх хувиар өсгөдөг гэсэн тоон судалгаа бий. Зорилтот хэрэглэгчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар болгосон учраас л бизнест ингэж өгөөжөө өгдөг байх нь. 

Тэгвэл Procraft design agency-гээс UXUI дизайны мастер класс зарласан бөгөөд 5 дугаар сарын 29 буюу ирэх даваа гарагт эхлэх гэж байна.

Энэхүү сургалтад Front -End developer, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер, хурдтай, өндөр бүтээмжтэй ажиллах шаардлагатай шинэхэн UXUI дизайнерууд хамрагдах боломжтой юм.

“Procraft” агентлагийн үүсгэн байгуулагч, UXUI дизайнер Э.Цогт:

“Сайн дизайн харагддаггүй” гэж үг байдаг. Хэрэглэхэд эвтэйхэн, хялбар, учраас л тэр. Харин эсрэгээрээ муу дизайн ойлгомжгүй байдлаараа анхаарал татаж, эргэлзээ, стресс бухимдал төрүүлж, танай дижитал бүтээгдэхүүнээс татгалзахад хүргэдэг. Иймээс л томоохон компаниуд бүтээгдэхүүний UXUI дизайнд нэн түрүүнд ач холбогдол өгч, анхаарлаа хандуулах болсон. Энэ талаар “Procraft” агентлагийн үүсгэн байгуулагч, UXUI дизайнер Э.Цогт:  “Тухайн дижитал бүтээгдэхүүний анхны концепц загварыг хэрэглэгчдээр туршуулж, функц бүр нь ажлаа хийж, хүнд ойлгомжтой байгаа эсэхийг туршиж баталгаажуулсны дараа эцсийн загвар дизайн гаргах нь хамгийн чухал процесс байдаг.  Эцсийн дизайн гарсны дараа л хөгжүүлэгч нарт шилжүүлэх ёстой. Үүнээс өмнө багаараа ажиллаж, захиалагчтайгаа хамт нэг баг болон олон санаануудаас сонгож туршилтын загвараа гаргах зэрэг үе шатууд байдаг. Энэ шатыг л алгасаад  шууд л захиралд эсвэл нэг дизайнерт таалагдсаныг нь зах зээл дээр гаргаж асуудалд орсон олон компанийн жишээ байдаг. Технологийн компаниудын 70-80 хувь нь ийм л асуудал дээр бүдэрдэг. Иймээс бид өөрсдийн ажлын арга барил, туршлагаасаа хуваалцаж байгаадаа баяртай байна. Энэ бол дижитал бүтээгдэхүүнтэй хэн бүхний анхаарах ёстой асуудлууд юм. Бид сургалтаа үр дүнтэй, эргэх холбоотой болгохын тулд мастер класст хамрагдсан суралцагч нараа бүтэн жилийн хугацаанд дижитал бүтээгдэхүүний салбарын эвэнт, уулзалтад оролцуулахаар шийдсэн. Хичээлээ ч жилийн турш үзэх боломжоор хангана” хэмээн онцлон хэллээ. 

Procraft design agency-гээс зарласан UXUI дизайны мастер класс сургалтад сууснаар эдгээр ур чадваруудыг эзэмших юм.

Бүтээгдэхүүнийхээ дизайн шатанд хэрэглэгчийн тест авч сурна.

Хөгжүүлэлтээс өмнө UXUI -ийн сайжруулалтыг зөв хийснээр асар их цаг хугацаа,  санхүүгийн зардал хэмнэж, зах зээл дээр богино хугацаанд танигдаж борлуулалтыг хурдтай өсгөдөг.

Бүтээгдэхүүний дизайн системийн талаар ойлголттой болно

Ингэснээр өөрсдийн Figma дизайн систем хөгжүүлэх эхлэлээ зөв тавьж, үндсэн ойлголтуудаа авна. Дизайнаа нэг стандартаар хурдтай, бүтээмжтэй гүйцэтгэх суурь тавигдана. Хамгийн энгийнээр хөгжүүлэгчтэйгээ амархан ойлголцож сурна.

Нэмэлтээр: Бүтээмжтэйгээр, богино хугацаанд Workshop-ийн арга барилд суралцана.

Ингэснээр “Бид энэ дижитал бүтээгдэхүүн хэрэглэгчдэд ямар үнэ цэн өгөх вэ, яг ямар асуудлыг нь шийдэх вэ?” гээд олон асуултад хариулт авч багаараа нэгдсэн, цэгцтэй ойлголттой болно.

Танай компани дижитал бүтээгдэхүүнтэй бол, үүнийгээ илүү сайжруулж, дараагийн шатанд гаргамаар байгаа дараах сувгийг дагаж мэдээлэл аваарай.

https://www.instagram.com/procraft.agency/

https://www.youtube.com/@procraftagency

https://www.facebook.com/procraft.agency