Засгийн газар яг одоо Төрийн ордонд ээлжит бусаар хуралдлаа. Иймээс Увс аймгийн "Боршоо" болон Баян-Өлгий аймгийн "Цагааннуур" боомтыг хаахаар болжээ.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар:

Дэлхий нийт коронавирусийн цар тахлын эрсдлийн 2 дахь давалгаанд өртөж байна. Иймээс улс орнууд хилээ хааж эхэлсэн. Сүүлийн өдрүүдэд манай улсад ачаа тээврийн жолооч нараас халдвар илрэх болсон. Нийт 30 гаруй жолоочоос коронавирусийн халдвар илрээд байна. Сүүлд баруун аймагт Боршоо, Цагааннуур боомтоор орж ирсэн 2 жолоочоос халдвар илэрлээ. Ард иргэд ч бас анхаарал сэрэмжээ сулруулахгүй байх ёстой. Иймээс тус хоёр боомтыг хаахаар шийдвэрлэлээ.