Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "10 дугаар сарын 26, 27-нд хийсэн шинжилгээнүүдээс нэг хүн сорьцод коронавирус илэрсэн. Улмаар Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 340 боллоо. Тэдний 92 хувь буюу 312 нь эдгэрснээс 301 хүний бүх ажиглалт, тандалт дууссан, 3 хүн сувиллын, 8 хүн гэрийн ажиглалтад байна.

ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж буйгаас 20 хүний биеийн байдал хөнгөн, 8 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 58 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" хэмээлээ.

Дэлхийн хэмжээнд нийт 43.3 сая хүн коронавирусээр өвчилж, 32.4 сая нь эдгэрч, нэг сая 157 мянган хүн нас баржээ.