Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ сарын 27-нд ХӨСҮТ-д болон улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь лабораториудад нийт 59 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй.

Улсын хэмжээнд 7 лабораторыг бэлдэн ажиллаж байна. Тодруулбал, Дорнод буюу зүүн өнцөг, Ховд буюу баруун өнцөг, Дархан-Уул, ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хоёр лаборатор байна.

Тэдгээр дээр эмч нар дадлага, сургуулилт хийж байна. Бүх лабораторт мянга мянган оношлуур хуваарилсан. 

Эгзэгтэй үед өргөн хэмжээгээр эдгээр лабораторт шинжилгээ хийх боломжтой. 

ХӨСҮТ-ийн бэлтгэгдсэн баг ээлжээр эмчилгээ рүү ордог. Одоо өөр баг орсон байгаа. 

Одоо дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх хүмүүсийг хүлээж авах бэлтгэлийг бусад байгууллагатай хамтран зохион байгуулалттай хийж байна" хэмээлээ.