Элэгний эмчилгээ хийлгэхээр БНСУ-д очсон 35 настай, Монгол Улсын иргэн эрэгтэйгээс коронавирус илэрсэн нь батлагдсан гэж Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлсэн.

Тэрээр энэ сарын 12-нд тус улс руу ОМ201 онгоцоор зорчсон. Очсон даруйдаа дүүргийн эмнэлгээр явсан, энэ үедээ халдвар авсан байх магадлал өндөр буй аж.

Дээрх мэдээллийн дараа "Тус иргэнийг нас барлаа" гэж зарим сайт, цахим хуудсуудаар мэдээлснийг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албанаас үгүйсгэлээ. 

Иймд эх сурвалж нь тодорхойгүй ташаа мэдээлэлд  итгэж, бусадтай хуваалцахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.