Америкийн загвар өмсөгч Кендалл Женнер NBA-гийн тамирчин Бен Симмонстой болзож эхэлсэн талаар “Сплетник” агентлаг мэдээлэв.

Залуус болзож эхлээд нэлээн хэдэн долоо хоног болж байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт хосууд Манхэттен дүүргийн Bowery зоогийн газарт найз нартайгаа хамт суусан бол хэдхэн хоногийн өмнө Калифорни мужийн Беверли Хиллс хотын нэгэн зоогийн газарт хамт оройн зоог барьсан байна.

К.Женнер өөрийн том эгч Хлое Кардашьяны адил сагсан бөмбөгчдөд элэгтэй бололтой. Өмнө нь тэрбээр NBA-гийн тоглогч Блейк Гриффинтэй болздог байсан юм. Түүнчлэн “Лос-Анжелес Лейкерс” багийн хамгаалагч Жордан Кларксонтой үерхдэг байжээ. Тэрбээр хувийн амьдралынхаа талаар олонд дэлгэхгүй байхыг илүүд үздэг нэгэн аж.