Жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэдэг "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийг тохиолдуулан энэ жил Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтарч олон ажлыг хийхээр төлөвлөж буйгаа Монголын улс төрийн Хэлмэгдэгсдийн холбооныхон өнөөдөр мэдээллээ. Бүрэн бус мэдээгээр 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг бөгөөд одоогоор тэдний 31.220 хүнийг цагаатгасан байна.