Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөмж гаргажээ. Бас зарим буруу ойлголтоос болж наршдаг учраас эдгээр зөвлөгөөг хүргэж байна.

Эцэг эхчүүд халуун өдөр хүүхдийнхээ малгайг байнга норгож өмсүүлэх нь элбэг. Тэгвэл энэ бол хамгийн буруу үйлдэл юм байна. Учир нь чийг нарыг илүү татдаг учраас наршуулах магадлалтай.Харин хуурайгаар нь өмсүүлэх хэрэгтэй гэж эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Бас халуун өдөр ханцуйгүй цамц, богино өмдтэй гаргаж тоглуулдаг. Энэ нь мөн л буруу ойлголт аж. Энэ нь нарны хэт ягаан туяаг шууд тусгаж наранд түлэгдэх цаашлаад харшил ч үүсгэх аюултай юм. Иймээс хэт хурц нартай өдөр хүүхдэдээ нимгэн өмд өмсүүлж урт цамц өмсүүлэхийг зөвлөлөө.