Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
10 сарын 07, 2024
Хүүхэд бүр өөрийн зан чанартай. Тэдний нуугдмал авьяас, бие хүний онцлогийг таньж, хөгжүүлэх нь багш хүний ур чадвар юм.
Peak.mn сайт энэ удаад хүүхдийг сургах арга зүйн талаар “Төгсдэлгэрэх” дунд сургуулийн бага ангийн багш Х.Алтантуяатай ярилцлаа.
ХҮҮХДИЙГ ӨӨРИЙНХ НЬ ХУРДААР УРАГШЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Бага насны хүүхэдтэй ажиллана гэдэг тийм ч амархан ажил биш. Хэрэв суурийг нь буруу тавибал хүүхэд насан туршдаа хичээл хийх дургүй, идэвх зүтгэлгүй болно. Тиймээс сургах арга зүй гэдэг багш хүнээс маш нарийн мэдрэмжтэй байхыг шаарддаг. Хүүхэд бүрийн хүлээж авах чадвар, гүйцэтгэлийн хурд өөр. Тэдний үзэл бодол ч өөр шүү дээ. Гэрийн даалгавраа маш гоё чамбай хийчхээд гарч тоглоно доо гэж бодох хүүхэд байхад, “За би жаахан амарч тоглож байгаад хичээлээ хийе” гэж бодох ч сурагч бий. Хүүхдийн юу бодож байгааг бид нар таашгүй шүү дээ.
Гэтэл зарим багш сурагчаа тогтсон нэг стандартад нийцүүлэх гээд байдаг сул талтай. “Чи сайн сурах ёстой, чи түүн шиг байх ёстой” гэх мэтээр сурах хүсэл тэмүүллийг нь унтраадаг. Тийм байж болохгүй ээ. Залуу багш нар заах арга эвээ олохгүй эцэг эхчүүдэд буруугаар ойлгогдож, өөрөө ч хүнд байдалд орох тохиолдол бий.
Заах арга зүй гэдэг онолын мэдлэгээр олж авдаг, тогтсон зүйл биш юм. Урт хугацаанд хуримтлуулсан туршлагаас багш хүн заах арга барилаа олдог.
Өөрт оногдсон 30 хүүхдээ л судал. Би яаж ажилламаар байна вэ? Хэрхэн хичээлээ ойлгуулах вэ? гээд аливааг шийдэх гарцыг эрэлхийлж, тархиа ажиллуулах хэрэгтэй. Ингэж байж л хүүхэд бүрийг сургах арга барилыг эзэмшиж, давс хужрыг нь тааруулдаг болно шүү дээ. Иймд бусадтай харьцуулахаас илүүтэй хүүхдийг өөрийнх нь хурдаар урагшлуулах нь чухал гэж боддог.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
СУРГАХ ЁСТОЙ БОЛГОХООС ДҮН ТАВЬЖ ДҮГНЭХ НЬ МИНИЙ АЖИЛ БИШ
Би хүүхдийг “Чи яг түүн шиг бодлогоо бод” гэж шаардах ёсгүй. Онц сурдаг хүүхдийг өдөр бүр магтаад байвал уйдчихна шүү дээ. Харин нөгөө талд хичээгээд өөрөө хийж чадахгүй, арга эвээ олохгүй байгаа хүүхдийг дэмнэж, урагшлуулах хэрэгтэй.
Хичээлдээ тааруухан хүүхэд ганцхан тоог зөв хасаж нэмээд, хуваачихад л “Хөөх яасан мундаг юм бэ” гээд би шууд онц тавьчихдаг. Тэр хүн нэг илэрхийлэл, нэг тэгшитгэлийг бие даагаад бодож чадаагүй шүү дээ, гэхдээ тэр хамаагүй. Ганцхан алхмыг зөв хийсэнд нь урамшуулж ахиад цаашаа ахиулах нь л миний зорилго. Ингэж байж сурах хүсэл нь унтарчихсан хүүхдэд жаахан ч гэсэн итгэл өгч, хичээх хүсэл эрмэлзлийг нь бадрааж чадна.
Тэрнээс биш чи сайн, чи муу гэж дүгнэх эрх надад байхгүй.
ХҮҮХДИЙГ УРАМШУУЛЖ СУРАХ СЭДЭЛ ТӨРҮҮЛЭЭД Л БАЙХ ХЭРЭГТЭЙ
Сайн зүйл маш хурдан “халдварладаг”. Хүүхэд жаахан зөв хандлага гаргахад л би аль болох магтаж, урам өгөхийг хичээдэг.
Хичээл дээр үлгэрийн ном уншиж байхад миний олж хараагүй өнцгийг гаргаад ирэхэд л, “Ямар мундаг, гярхай юм бэ. Багш нь энэ талаас нь бодоогүй юм байна шүү дээ” гээд л магтчихдаг. Ингэхээр бусад хүүхэд ч гэсэн зохиол уншихдаа хүний сайн сайхан чанарыг илэрхийлсэн дүр, үйл явдлыг эрэлхийлээд л байдаг.
ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬД ОРОХООС ӨМНӨ СЭТГЭЛ ЗҮЙГ НЬ БЭЛДЭХ ЧУХАЛ
Эцэг эх, асран хамгаалагчид сургуульд орох гэж буй хүүхдээ материаллаг эд юмсаар л дутаачихгүй юм сан гэж боддог. Үнэтэй цүнх, гутал, формын хувцас л аваад өгчихвөл сайн сурах юм шиг төсөөлдөг. Чанартай хувцас, хэрэгсэл авч өгнө гэдэг зөв л дөө. Хүн хүүхдээ сайн сайхан явуулалгүй яах вэ. Хүүхэд ч аав ээжийнхээ авч өгснийг харж баясаж, хэсэгхэн хугацаанд гайхуулна. Тэгээд л мартчихдаг.
Үүнээс илүүтэй сэтгэл зүйг нь л бэлдэж чадвал сургуульд орсны дараа хүндрэл бэрхшээлтэй бага тулгарна.
Эрх дураараа тоглож наадаж байсан хүүхдийг гэв гэнэтхэн сургуульд оруулна гэхээр дарамттай санагддаг. Анхаарлаа төвлөрүүл, бусдадаа битгий саад бол, хичээлээ хий гээд гэнэт их үүрэг хариуцлага хүлээлгэчихдэг. Ингэхээр хүүхдэд зовлонтой, ядаргаатай байдаг. Тиймээс эхлээд сэтгэл зүйг нь л бэлд.
“Том болж байгаа шүү миний охин, миний хүү” гээд онгироогоод байх хэрэгтэй. Ингэж байгаа нь цаад утгаараа хүүхдэд "чамд хариуцлага ирж байгаа шүү, чи үүрэгтэй шүү, асуудлыг даван туулна шүү" гэдэг зүйлийг л сануулж байна гэсэн үг юм.
Сэтгэгдэл бичих (21)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [105.119.15.149] ・ 30 өдрийн өмнө Хариулах
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Зочин [220.65.177.66] ・ 2025.01.07 Хариулах
Үнэхээр хайрлам үнэхээр чадварлаг тийм л багш юутай ч зүйрлэшгүй
Зочин [66.181.191.142] ・ 2025.01.05 Хариулах
Сайн байна уу зөвлөгөө авмаар байна хүүхдэд ээ
Зочин [202.126.91.151] ・ 2024.12.29 Хариулах
Сайн багш бэ
Зочин [202.9.46.209] ・ 2024.12.28 Хариулах
Sain bnu ,ymar goe bagsh we,bagshtai yaj holbigdoh we
Зочин [59.153.112.188] ・ 2024.12.22 Хариулах
Ямар гоё ярьдаг юм бэ багшаа тантай яаж холбогдох вэ сурах юм ч их байна даа ?
Зочин [59.153.112.188] ・ 2024.12.22 Хариулах
Сайхан багшдаа эрүүл энхийг хүсье
Зочин [66.181.161.101] ・ 2024.12.21 Хариулах
Зөвлөгөө маш их таалагдлаа.Миний ч шавь нарыхаа дунд хэрэгжүүлэхийг хичээдэг үйл ажиллагаа байна.Би ч гэсэн багш хүн хүүхдийн урмыг мохоогч биш, тэр хүүхдийн нүдэнд, сэтгэлд байгаа жаахан ч гэсэн цучлыг нь дэмжиж дэвэргэн, сурах их хүслийг нь төрүүлэгч байх ёстой гэж боддог доо.
Зочин [89.38.97.129] ・ 2024.12.19 Хариулах
Surgalt bdag ym bolov uu
Зочин [103.212.163.216] ・ 2024.11.17 Хариулах
Сайн байна уу танд хичээлээс гадуур сургах сургалт байгаа юу хүүхэдээ өгөх гэсэн юм
Зочин [59.153.115.113] ・ 2024.11.07 Хариулах
Ямар мундаг багш вэ жинхэнэ багш хүний сэтгэл сэтгэхүй энэ багш шиг хандлагтай байгаасай
Зочин [202.55.188.88] ・ 2024.11.01 Хариулах
Сайн байнуу багштай яааж холбогдох вэ
Зочин [103.212.118.149] ・ 2024.10.23 Хариулах
Мундаг багш байна
Зочин [66.181.161.183] ・ 2024.10.20 Хариулах
Ymar mundag bagsh Wei holboo barij uulzaj boloh uu yaj uulzah wei
Зочин [197.211.61.23] ・ 2024.10.10 Хариулах
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Зочин [124.158.108.247] ・ 2024.10.10 Хариулах
Mundag bagsh minii hoyr huug zov chigluulej suuriin sain tavij ogson doo urgelj bayrlaj yvdag yumaa odoo bol yg l egch duu shig bolsondoo hairtai shuu tanidaa
Зочин [139.5.217.73] ・ 2024.10.10 Хариулах
Энэ багшийн сургууль хаана байдаг вэ..хаягийг нь хэлж өгөөч
Зочин [103.168.34.95] ・ 2024.10.10 Хариулах
Sain u bagshaa saihan namarjij baina u ta haana bnaa manai huugiin bagsh ta namaig tanij baina u
Санал болгох
1 Б.Болороо: Хүүхдээ жаахан гэлтгүй дауны синдром, аутизм, саажилт гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хэлж ойлгуулж байгаарай
2 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
3 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
4 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
5 Ж.Галбадрах: Cайн багш бэлтгэж, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй
Холбоотой мэдээ
Нийгэм
Эхийг ойлгож унших, тайлбарлах чадварыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана
Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа ・ 08 сарын 23, 2024
Нийгэм
Ё.Баатарбилэг: Бага ангийн хүүхдүүд даалгавраас болж ядарч, хичээлдээ дургүй болж байна
Б.Баясгалан ・ 05 сарын 26, 2019
Чанартай боловсролыг дэмжих
С.Гандэлгэр: Сэтгэл зүйгээ бэлдэж чадсан хүүхэд идэвхитэй, амжилттай сурдаг
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 08 сарын 29, 2024
Нийгэм
Утсыг нь хурааж авсанаар сурагчдын хичээлийн оролцоо нэмэгджээ
Альгирмаагийн Энэрэл ・ 04 сарын 29, 2024
Эрүүл мэнд
Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг нүдний эрт илрүүлэг үзлэгт хамруулна
Л.Дэлгэрмаа ・ 05 сарын 25, 2024
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.