"Өсвөрийн парламент-2023" үндэсний хөтөлбөрт хамрагдсан 150 оролцогч батламжаа гардан авлаа

Н.Жавхлан
05 сарын 13, 2024

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын Ерөнхий газар, Монголын Скаутын холбоо хамтран "Өсвөрийн парламент-2023" хөтөлбөрийг "ЭРҮҮЛ ОРЧИН - ЭРҮҮЛ ХҮҮХЭД" сэдвийн хүрээнд гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 

Монгол орны 21 аймаг, 9 дүүргээс хамрагдсан 150 оролцогч 2024 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Төрийн ордны Их монгол танхимд батламжаа гардан авлаа.

Тус хөтөлбөрт шалгарсан 150 оролцогч 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 2024 оны 05 дугаар сарыг хүртэлх 6 сарын хугацаанд Парламентын боловсрол, Сэтгэл зүй, Хувь хүний хөгжлийн мэдлэг авч, бүс, аймаг, орон нутагтаа "Эрүүл орчин-Эрүүл хүүхэд" уриан дор нөлөөллийн олон ажлыг түгээн дэлгэрүүлж, харьяа орон нутаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран ажилласан. 

"Өсвөрийн парламент-2023" хөтөлбөрт Сонгинохайрхан дүүргийг төлөөлөн 7 оролцогч амжилттай оролцож үе тэнгийнхэн мянга мянган хүүхэд, иргэд олон нийтэд эергээр нөлөөлж, өөрчлөлтийн томоохон тулгуур хөшүүрэг болж, нөлөөллийн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

"Өсвөрийн Парламент" үндэсний хөтөлбөрт шалгарсан нийт оролцогч нартаа талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

ЗурагТайлбар








Холбоотой сэдвүүд

хүүхэд өсвөрийн парламент

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.