Улсын онцгой комиссын шийдвэрээр 2021 оны гуравдугаар сард гадаад руу 12 удаа тусгай нислэг үйлдэж, иргэдээ татан аван авна. 

Тус 12 нислэгээр нийт 1920 иргэн эх орондоо ирнэ. Нислэгүүдийн 6 нь БНСУ-ын Сөүл рүү, 3 нь Япон улсын Токио руу, 2 нь Франкфурт руу, 1 нь Казакстаны Нурсултан хот руу үйлдэгдэнэ.

Иргэд эх орондоо ирэхээс өмнө PCR шинжилгээ өгнө. Ирээд зочид буудалд 10 хоног тусгаарлагдахдаа 2, 8 дахь өдрүүдэд давтан шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд гэртээ гарна. Нийт 14 хоног тусгаарлагдах шаардлагатай учир үлдсэн 4 хоногийг гэрт тусгаарлан ажиглахаар зохцуулаад буй.


Нислэгүүдийн хуваарийг дэлгэрэнгүй хүргэж байна.