Улсын онцгой комиссын шийдвэрээр манай улс энэ сард дараах дөрвөн чиглэлд тусгай үүргийн онгоц нисгэж иргэдээ татан авна.

Тодруулбал,

  • 7 сарын 15-нд Сөүл рүү нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.
  • 7 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 26-нд Франкфурт хотууд руу тус тус нислэг үйлдэнэ.

2020 оны долдугаар сард нийт 9 нислэг үйлдэж иргэдээ авчрахаар төлөвлөснөөс тавыг нь үйлдээд буй юм. 


Эх сурвалж. УОКШШ