Германчуудын хүүхдийн хүмүүжилд барьдаг дүрэм

Б.Чимэдлхам
03 сарын 03, 2022

Хүүхдийн тооноос илүү түүнийг хүмүүжүүлэх нь чухал. Ганц хүмүүжил биш соёлжих, нийгэмших процесс зэрэг явагдана. 2017 онд төрсөн хүүхэд 2037 онд нас биед хүрсэн байнa. Өөрөөр хэлбэл эдийн засгийн 4 дүгээр үечлэл оргил үедээ очно. 

Европчууд хүүхдийг маш системтэй дэс дараатай сургаж байна. Энэ нь ганц нэг гоц хүүхдийн амжилтын тухай биш ирээдүйн дэлхийн иргэдийн хэн байхтай холбоотой асуудал юм. Хэрвээ хүн амьжиргааны түвшин нэмэгдэх хэрээр хүүхэд гаргадаг байсан бол өнөөдөр африк, ази, латин америкийн ядуу орнуудад хүүхдийн тоо эрс бага байсан биз. Гэтэл европт хүүхдийн тоо чухал биш харин нэг хүүхдэд олгож байгаа мэдлэг чадвар чухал байдаг. 

Сургуульд эсвэл цэцэрлэгт оруулаад л тэнд багш нарт даатгаад дараа нь ганц хоёр гадаад хэл сурчихвал хүн болчихно гэсэн 19 дүгээр зууны үзэл санаа үеэ өнгөрөөжээ.


Германд хүүхдүүд юу сурдаг гээч



1 нас хүртлээ тогтмол цагт унтаж, идэж, шүдээ тогтмол угаалгаж сурсан байна. Хөгжмийн курсууд 6 сартайгаас эхэлнэ.


2 нас хүрэхдээ хувцасаа өөрөө өмсөж, тоглоомоо сонгож, сонсдог ном үзэж, усанд сэлж, зураг зурж, дугуй унаж сурна.


3 нас хүрэхдээ хувцасаа өөрөө сонгон өмсөж, өнгийг нь тааруулж, ганцаараа 00 ашиглаж, шүд, нүүр гараа тогтмол цагт өөрөө угаадаг болсон байна. Энгийн аравтын тоог тоолж, ус мөс болох, уурших гэх мэт туршилтуудыг хийнэ. Өдөрт хамгийн ихдээ 30 минут телевизор үзэх эсвэл энгийн компьтерийн тоглоом тоглож болно.


4 нас гадаад хэл үзэж эхэлнэ. Гадаад хэлээр дуу дуулах, үг хэлэх гэх мэт. Балет, төгөлдөр хуур, уран гимнастик гэх мэт ирээдүйн тамирчин урлагийн хүн бэлтгэх бол энэ наснаас эхэлнэ. 4-5 настай хүүхдүүд 7 хоногт 50 центийн халаасны мөнгө эцэг эхээсээ авна. Харин сургуульд ороод 7 хоногт 1 евро буюу манайхаар 2900 төгрөг авна.


5-6 насандаа өөртөө хачиртай талх бэлдэж, хувцасаа эмхэлж, өрөөгөө цэвэрлэнэХоол идэхдээ хутга сэрээ хамтад нь хэрэглэж сурсан байна.


12 наснаас эхлэн хайр, үзэн ядалт, эрх чөлөө, хүний нэр төр, байгаль орчин, арьс өнгө гэх мэт нийгмийн асуудлыг сонирхон ярилцдаг болсон байна. Энэ үеэс эхлэн би хэн бэ гэдгээ бүрэн таниж бүх талын чадвар ирээдүйд хэн болохоо үзүүлж эхэлдэг. Нэмж хэлэхэд 12 наснаас ухаалаг утас хэрэглэж болно.

14 наснаас эхлэн хэдэн евро авахыг эцэг эх гэр бүлээрээ шийдэх бөгөөд судалгаагаар сарын 10 евро дундаж нь байдаг. Энэ нь төгрөгөөр сард 29000 төгрөг болно.

16 наснаас whatsapp ашиглаж болно. 14 нас хүртэл хүүхэд 7 хоногт 5 өдөр өдрийн 7 цаг ажиллаж болно. 15-17 настай бол өдрийн 8 цаг ажиллах боломжтой. Харин хагас бүтэн сайн, баярын өдрүүдэд ажиллахыг хориглодог.

Холбоотой сэдвүүд

хүмүүжил хүүхэд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.