Тогтохбаярын Ариунзаяа
08 сарын 21, 2024
“Уурлах уу, учирлах уу” булангийн энэ удаагийн зочноор хэл засалч Э.Лхамзаяатай ярилцлаа. Тэрбээр Япон улсын Токио хотод хэл засалч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцахын хажуугаар “Мишээх ээж хэл засалч” фэйсбүүк хуудсыг хөтөлдөг. Энэхүү хуудастаа хүүхдийн хэл ярианы хөгжлийн талаарх дагнасан зөвлөгөө бичлэгүүд оруулдаг байна.
Хөл хүнд үедээ хүүхэдтэйгээ харилцан ярилцахын ач тус
Бүр гурван настай хэрнээ ярьж өөрийгөө илэрхийлж чаддаггүй, бүр цаашлаад 5-6 нас буюу сургуулийн насны хүүхдүүд ч хэлд оройтож орж байна. Эсвэл хэлд огт ороогүй, гийгүүлэгч үсгээ тод хэлж чаддаггүй гээд хэл ярианы бэрхшээлийн асуудлаар эцэг эхчүүд нэлээн ханддаг болсон.
Хүүхдийн хэл ярианы хөгжил харилцан адилгүй байдаг. Үүнд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Тухайлбал эхийн хэвлий дэх хугацаанд хүүхэдтэйгээ ярилцах нь хүүхдийн сэтгэл хөдлөл төдийгүй хэл ярианы хөгжилд онцгой нөлөөлдөг нь судалгаагаар батлагдсан.
Бичлэг үзэх:
Мэндэлсэн цагаас нь хойш хүүхэдтэйгээ хэр их харилцан ярилцсанаас гэр бүлийн гишүүдийн халуун дулаан уур амьсгал, хоорондоо сайн ярилцдаг зэрэг нь хүүхдийн хэл ярианы хөгжилд онцгой нөлөөлдөг.
Та хүүхдийнхээ үг хэллэг, авиаг ойлгодог байлаа ч ерөнхий хэл ярианы хөгжил нь хэр явагдаж байгааг өдөр тутамдаа анзаарч байгаарай.
Судалгаанаас үзэхэд 12 сартай хүүхэд 1-5 үг, 24 сартай хүүхдийн хувьд 50-300 үг, 36 сартай хүүхэд 250-1000 үгийн баялагтай болсон байдаг.
Гэхдээ зөвхөн ярьж байгаа үгийг нь тоолоод тайвширчхаж болохгүй. Харилцан ярианы утга агуулгыг хэр ойлгосныг, ойлгоод цаашаа яриа үүсгэж байгаа эсэхийг анзаарах нь чухал. Хэрвээ хүүхэд үг, агуулгыг ойлгохгүй байгаа бол учир шалтгааныг нь олохыг хичээж, мэргэжлийн эмчид ч хандахад буруудахгүй.
Эцэг эхчүүд “Манай хүүхэд ярьдаггүй, ярих дургүй” гээд гомдоллодог. Үүний шалтгаан буюу хүүхэдтэйгээ харилцахдаа гаргадаг түгээмэл алдаа нь хүүхдийнхээ яриаг сонсдоггүй, зөрүүлээд өөрөө ярьдагт байгаа юм.
Нэгнээ сонсоогүй яриаг харилцах яриа гэдэггүй. Иймээс л хүүхэдтэйгээ ярилцахдаа бүрэн төвлөрч, анхааралтай сонсоорой. Хамгийн гол нь тухайн ярилцаж байгаа сэдвийнхээ агуулгаар яриа өрнүүл, мөн чанарыг нь сайтар тайлбарлаж, ойлгуулахыг хичээх нь хүүхдийн танин мэдэх чадварыг нэмэгдүүлж, тэр хэрээрээ хэл ярианы хөгжил сайжирдаг.
Дэлгэцний хэтэрсэн хэрэглээний балаг буюу хэлд ордоггүй хүүхдүүд
Сүүлийн үед хүүхдийн хэл ярианы хоцрогдлын шалтгаан нь дэлгэцийн хамааралтай шууд холбогдож байна.
Цар тахлын хөл хорионы үед сургууль, цэцэрлэг хаагдсаны дараа эцэг эхчүүд хүүхдээ гар утсаар саатуулж цахим хэрэглээнд донтуулсан тал бий. Тэр хэрээрээ хэл ярианы хөгжил нь хоцрогдсон гэдэг нь ковидын үед төрсөн 2-3 настай хүүхдүүдийн хөгжлөөс харагдаж байна.
Тэднийг ах эгчтэй нь харьцуулахад оройтойж хэлд орсон, үг хэллэг нь тод биш байна. Аргагүй шүү дээ. Хүний хөгжлийнх нь чухал үед эцэг эхчүүд хүүхдээ зурагт, гар утастай найзлуулж, хэл ярианы хөгжлийг нь хоцрогдуулсаны балаг одоо гарч байгаа нь энэ.
Эцэг эхчүүддээ зөвлөхөд хүүхдүүдийн гар утасны хэрэглээнд хяналт тавих, анхаарал хандуулах цаг нь болсон. Мэргэжлийн хүний хувьд хүүхдэд өдөрт 30 минут, хамгийн ихдээ нэг цагаас хэтрүүлэхгүйгээр дэлгэц үзүүлэхийг зөвлөнө.
0-3 насны хүүхдэд аль болох дэлгэцээс хол байлгаж, нэн шаардлагатай үед л үзүүлж болох юм. Жишээ нь, зарим тохиолдолд гадуур хоол идэх гээд хүлээж, хол замд машинд удаан яваад хүүхэд ундууцаж аашилдаг шүү дээ. Энэ мэт зайлшгүй хүүхдээ саатуулах,анхаарлыг нь сарниулах шаардлагатай болсон үед л гар утсыг зөвшөөрөх нь зөв.
Үр хүүхдэдээ чанартай цаг гаргаж, ярилцаж чадаж байна уу?
Гар утасны хэрэглээг хязгаарлахын тулд хүүхдэдээ чанартай цаг гаргах нь чухал. Мэдээж монголын нөхцөлд ажлаа тараад түгжрэлд явсаар байгаад л гэртээ ирнэ. Гэртээ ирээд хүүхдэдээ цаг гаргана гэдэг олон хүүхэдтэй айлд бол амаргүй гэдгийг мэднэ. Гэхдээ чанартай цаг гаргана гэдэг нь эцэг эхийн үүрэг юм. Хэчнээн ажилтай байсан ч хүүхэдтэйгээ өдөр бүр хамгийн багадаа таван минут ярилцахыг хичээгээрэй.
Гэр бүлээрээ тоглох, гэрийн даалгаврыг нь хийлгэх, өдрийнх нь үйл явдлыг нь яриулах нь ч мөн хүүхдэдээ гаргаж байгаа чанартай цаг юм шүү.
Зарим эцэг эхчүүд “Зав гардаггүй ээ” гэдэг. Хэрвээ хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хязгаарлахгүй, харилцан ярилцахад цаг гаргахгүй, хүүхдээ анзаарахгүй байвал таны хүүхэд хэл ярианы хоцрогдолтой болох нь тодорхой. Цаашлаад энэ нь хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж бүрэг хаалттай, өөрийгөө илэрхийлж чадахгүй хүн болж төлөвшдөг.
“Хүүхэд яваандаа л хэлд орчихдог юм” гэж бодсоор яваа юм биш биз?
Бусдын хэлсэн үг, өөрсдийн буруу ташаа ойлголтоос болж хүүхдийнхээ хэл ярианы хөгжлийг хоцрогдуулаад байгаа тал ажиглагдаж байна.
Ямар ч эцэг эх үр хүүхдээ сайн сайхан хүн болгож өсгөхийг л хичээдэг. Гэнэт нэг өдөр л хүүхдээ хэл ярианы хоцрогдолтой гэдгийг сонсоно, хүлээн зөвшөөрнө гэдэг хүнд мэдээ байдаг. Тиймээс эцэг эхчүүд маань ирээдүйд учирч болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд ядаж л өөрсдийн зүгээс хийж болох энгийн зүйлсийг хийх хэрэгтэй.
Жишээ нь ээж аавууд маань “Манайхан оройтож хэлд ордог удамтай”, “Тэгж байгаад л хэлд орчихно санаа зоволтгүй” гэж буруу ташуу ойлгож хойшлуулсаар хүүхдийнх нь хэл ярианы хөгжлийг улам бүр хоцрогдуулаад байна.
Иймээс дараах зүйлсийг анхаарахыг зөвлөе.
Зөвлөгөө:
*Хүүхдийнхээ хөгжлийг хянах энгийн арга буюу ягаан дэвтэртэй найзлаарай.
Хүүхэд бүрийн ягаан дэвтэр хүүхдийн сар, насных нь онцлог ямар байх ёстойг тодорхой бичсэн байдаг. Иймээс дэвтэртэйгээ сайтар ажиллаарай. Жишээ нь хүүхэд хүнтэй нүдээрээ харилцаж байна уу, ямар нэг зүйлийг хуруугаараа зааж байна уу гэх мэтээр хүүхдээ анзаарахад илүүдэхгүй.
*Ямар үед мэргэжлийн хэл засалчид хандах вэ?
Хүүхэд нэг нас зургаан сар хүртлээ ямар нэг үг хэлэхгүй, эсвэл маш цөөхөн авиа гаргадаг бол яаралтай мэргэжлийн эмчид хандаарай.
Мөн гэрэл рүү харах, ийш тийшээ байнга гүйж, байнга үсэрдэг гэх мэт үйлдлүүд гаргаад байвал зайлшгүй хүүхдийн сэтгэцийн эмчид хандах шаардлагатай. Эмчид үзүүлсний дараа эмч хэл засалчид очих эсэхийг шийднэ.
*Хэрвээ хэл засалчид очихоор төлөвлөж байгаа бол..?
Хүүхдийн хэл ярианы хөгжил бол эмзэг асуудал учраас нухацтай хандах хэрэгтэй.
Тухайн хэл засалч яг мэргэжлийн хүн мөн эсэх, өмнө нь ажиллаж байсан туршлага, хүүхэдтэй ажиллах арга барил зэргийг нь маш сайн судлахыг зөвлөнө.
Учир нь сүүлийн үед хэл ярианы сургалтын төвүүдээр дамжаад хэлд орохгүй байна гэсэн асуудлыг эцэг эхчүүд нэлээд ярьж байна.
Тиймээс хүүхдэд нь хэл ярианы ямар нэг асуудал анзаарагдах юм бол нэн даруй эмчид хандан зөвлөгөө авах шаардлагатай. Мөн манай “Мишээх ээж хэл засалч” фейсбүүк хуудас дээрх богино бичлэгүүдийг үзээд, хүүхэдтэйгээ харилцахдаа туршиж үзээрэй. Туршсан ч ахиц гарахгүй байвал надаас зөвлөгөө авч болно. Миний бие мэргэжлийн хүний үүднээс өөрийн туршлага дээрээ үндэслэн чанартай зөвлөгөө өгөхийг хичээх болно.
Сэтгэгдэл бичих (12)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [203.91.115.55] ・ 2024.09.07 Хариулах
Сайн байна уу тантай яаж холбоо барих вэ
Зочин [66.181.185.38] ・ 2024.08.25 Хариулах
sain bna uu zobolgoo abii
Зочин [66.181.161.131] ・ 2024.08.23 Хариулах
Chata uguuch zuwulguu awah gesiin
Зочин [122.201.31.32] ・ 2024.08.22 Хариулах
Дугаараа өгөөч яаж холбогдох вэ
Зочин [202.55.188.101] ・ 2024.08.22 Хариулах
dugaraa uguch
Зочин [66.181.186.204] ・ 2024.08.22 Хариулах
Яаж холбогдох уу
Зочин [66.181.160.21] ・ 2024.08.22 Хариулах
Yaj holbogdoh be
Зочин [203.91.115.50] ・ 2024.08.22 Хариулах
yaaj holbogdoh we
Зочин [59.153.113.171] ・ 2024.08.22 Хариулах
yaaj holbogdoh we?
Зочин [66.181.161.205] ・ 2024.08.22 Хариулах
өдрийн эмчээ манай хүү 15тай ярихдаа жоохон гацаж яриад байна 8наснаас эхэлж гацаж байгаа том болоод гайгүй болох болуу гэж бодсон чинь хэвээрээ байна
Санал болгох
1 Б.Чингүн: Өөхний үүдэл эсийг ялган авах эмчилгээг орчин үеийн “мөнхийн ус” гэж нэрлэж байна
2 Хүртээмжтэй ирээдүйн төлөө: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах Монгол Улсын хүчин чармайлт
3 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
4 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг
5 ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа
Холбоотой мэдээ
Зөвлөгөө
Багаасаа зөв зуршилд дадсан хүүхэд том болоод ч энэ зангаа гээдэггүй
Л.Дэлгэрмаа ・ 11 сарын 14, 2022
Амьдрал
Германчуудын хүүхдийн хүмүүжилд барьдаг дүрэм
Б.Чимэдлхам ・ 03 сарын 03, 2022
Зөвлөгөө
Хүүхдэдээ гар хүрэхгүй байх том шалтгаан бий
Саруулын Ариунжаргал ・ 02 сарын 03, 2022
Нийгэм
Дэлгэцэнд донтсон хүүхдүүдийн эцэг эх нь өөрсдөө цахим хэрэглээг хэтрүүлэгчид байжээ
Peak.mn ・ 04 сарын 20, 2023
Нийгэм
Кэйс менежмент сургалтыг зохион байгууллаа
Х.Оргил ・ 11 сарын 15, 2022
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.