Бяцхан Чанко өнгөрсөн жилийн тавдугаар сард дөнгөж 4 сартай байсан ба дэлхий даяарх интернет хэрэглэгчдийн хайрыг гайхалтай үс, төрхөөрөө татсан билээ.
Чанко 2017 оны 12 дугаар сарын 23-нд мэндэлсэн бөгөөд түүнийг төрөхдөө толгой дүүрэн үстэй төрсөн гэж мэдээлж байсан юм. Одоо нэг нас хүрсэн Японы бяцхан охин саяхан шинэ Pantene шампуний зар сурталчилгааны нүүр царай болжээ.
Чанкогийн ээж Мами Кано охиныхоо гайхалтай үстэй зургийг Instagram дээр байршуулсны дараа сошиал медиа хэрэглэгчид охинд шууд дурласан гэж болно. Хэдхэн сарын дотор Baby Chanco-ийн " hair dairy” буюу “үсний өдрийн тэмдэглэл" хэмээх инстаграм хуудас хэдэн зуун мянган дагагчтай болсон байна.
Даваа гарагт цацагдсан Pantene-ийн зар сурталчилгаанд Чанко, Японы телевизийн хөтлөгч, төрөлхийн саарал үсээрээ олныг бишрүүлсэн Сато Кондогийн хамт оролцжээ.
Тус компанийн үс арчилгааны брэнд хариуцсан захирал Йошиаки Окура “Бид охины ээжтэй шууд уулзсан. Учир нь Чанкогийн зан төрх, онцгой байдал нь бидний дэмжихийг хүсдэг эмэгтэйчүүдийн дүр төрхийг илэрхийлж байсан” хэмээн People сэтгүүлд хэлсэн байна.
Эх сурвалж: https://nextshark.com