Армен Адамжан гэх 31 настай эр өглөө бүр үсээ самнахад саманд нь бөөгнөрч үлдэх унасан үсэндээ ямар нэг хэрэглээ бий болгохыг хүсжээ. 

Хүслийнхээ хүрээнд тэр нэг шинэ арга олсон нь үхжиж байгаа таримал ургамлыг унасан үсээ ашиглан сэргээж болохыг олж мэдсэн юм.

Саманд нь бөөгнөрсөн үсээ харж суухдаа тэр цэцгийнхээ хөрсөнд хийгээд үзвэл яах бол гэж гайхахдаа бяцхан туршилт явуулсан нь хоёр адилхан хэмжээтэй, хөрстэй ургамлын нэгнийх нь хөрсөнд унасан туг үсээ хийж, нөгөөг нь ердийнхөөр орхижээ.

Үр дүнд нь тэр хөрсөнд нь үс хийсэн ургамал нөгөөхөөсөө илүү өндөр, илүү хурдан ургасан байхыг анзаарсан аж. 

Армений хэлж байгаагаар,Миний бүх л санаанууд их гэнэтийн байдалтай төрдөг л дөө. Яг л энэ цэцгийн хөрсөнд унасан үсээ цуглуулж хийх шиг. 

Нэг өдөр би сэрээд үсээ самначхаад самаа хараад өөрөөсөө асууж үзсэн юм, “Энэ үсийг ашиглаж болох ямар нэг хэрэглээ байх болов уу?” гэж. 

Тэгээд би хүний үсэнд нитроген их байдгийг олж мэдсэн. Үүнээс урьдаар би нитроген нь ургамлын ургалтад ихээхэн нөлөөлдөг, нитрогенгүй ургамал амархан шарлаж, нэг их өндөр ургадаггүй гэдгийг мэдэж байсан юм.

Ингээд л би яг адилхан нөхцөлд ургадаг хоёр ургамлаа ашиглан туршилт хийхээр шийдсэн.

Зургаан долоо хоногийн дараа үр дүнг нь харьцуулахад үстэй ургамал илүү өндөр бас хурдан ургасан байсан.

Тэгэхээр нь би туршилтаа арай өөр үрсэлгээний ургамал дээр дахин явуулсан юм. Харин үр дүн нь яг ижил байсан.

Үнэндээ үс байгальд задрахдаа харьцангуй удаан болохоор би тийм хурдан үр дүн харсандаа өөрөө ч гайхаад амжсан. Гэхдээ энэ аргаа дэлхийтэй хуваалцана гэхээс догдолж байлаа” хэмээжээ.

Түүний тус туршилтаа тайлбарласан бичлэг инстаграм хуудаснаа нийт 8 мянган лайк авч, ТикТок дээр 28 мянган үзэлттэй болсон юм. 


Эх сурвалж: Mirror