Энэтхэг “Ai for All” стратеги баримталж, Хятад дараагийн үеийн Ai хөгжүүлэхээр ажиллаж байна

Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 04, 2023

AI буюу хиймэл оюун ухаан технологийн салбар дахь хамгийн гайхалтай бөгөөд маш их аюул дагуулж болзошгүй зүйл болоод буй. Шинжээчдийн дүгнэж буйгаар, AI-ийн хөгжлийн явц жил ирэх тусам хэд дахин хурдацтай явагдаж байгаа ажээ. Өдгөө улс орнууд хиймэл оюун ухааны талаар ямар бодлого баримталж буй талаарх мэдээллийг сонирхлоо.

АНУ хиймэл оюун ухааны салбарт гүйцэтгэх тушаалыг батлахаар боловсруулж байгаа ажээ. Тэдний үзэж буйгаар, тус улсын засгийн газраас уг тушаалын дагуу тодорхой хэмжээгээр AI салбарт хяналттай тогтоох боломж бүрдэх бололтой. 

Энэтхэг улсын хиймэл оюун ухааны үндэсний стратеги “Ai for All” буюу хүн бүрт хиймэл оюун ухааныг хүртээмжтэй байлгахад илүүтэй анхаарч буй юм байна. Улс төрийн ардчилсан дэглэмтэй орнуудын хувьд энэ салбарт илүүтэй нээлттэй хандаж, төрийн үйлчилгээний салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх эрмэлзэл өндөр буй нь ажиглагджээ. 

Хятад улс өөрсдийн уг салбар дахь баримталж буй бодлогыг төдийлөн ил тод байлгахыг хүсэхгүй байгаа аж. Гэвч дараагийн үеийн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар шинжээчид мэдээлжээ. 

ХБНГУ хиймэл оюун ухааныг үйлдвэрлэлийн салбарт илүүтэй ашиглах “үйлдвэрлэлийн AI” хөгжүүлэлтэд анхаарч буй аж. 

Франц улс Европын холбоотой хамтран “Хүн төрөлхтөнд зориулсан хиймэл оюун ухаан” стратегийг хөгжүүлж буй юм. Европын холбоо хиймэл оюун ухааны салбарт дэлхийн жишгийг тогтоох эрмэлзэл өндөр байгаа бөгөөд хуулийн зохицуулалтуудыг нарийн чанд баримтлахаар ажиллаж байгаа ажээ. 

Дэлхийн эдийн засагт аялал жуулчлалын салбараар хүч төрөн гарч ирж байгаа Зүүн Өмнөд Азийн орнууд бүс нутгийн хүрээнд “Ai-хөтөч” хэрэгжүүлэхээр ажиллаж, Сингапур улс энэ салбарт тэргүүлж буй. 

"Пан-Канадын хиймэл оюун ухааны стратеги"-ийг хамруулан дэлхийн бодлогыг ирээдүйд тогтвортой, урт хугацаандаа ашиг өгөхүйц байлгаж, хүн бүрт хүртээмжтэй байлгахаар Засгийн газрууд ажиллаж байна гэж үзэж болохоор байна. 

Эдгээр стратегиудын үндсэн үзэл баримтлал нь хиймэл оюун ухааны салбар дахь судалгаа, хөгжлийн замнал, салбар дахь хөрөнгө оруулалт, хийгээд олон улсын хамтын ажиллагаа, зэргийг хамруулан хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, ашиглалтын хамгийн сайн зохицуулалтын тогтолцоог бий болгоход оршиж буй юм.

Холбоотой сэдвүүд

ai хиймэл оюун ухаан

Сэтгэгдэл бичих (9)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.