Х.Уянга
06 сарын 24, 2025
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг хиймэл оюун ашиглан хянах камерын нэгдсэн төв нээлтээ хийлээ.
Ингэснээр тус төв 10 төрлийн замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанд суурилсан систем ашиглан илрүүлэх аж. Уг технологийн дэвшил нь авто замын түгжрэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд гэмт хэрэг, зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх камерын нэгдсэн систем юм.
Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөний удирдлагын төвд 2606 камераар 10 төрлийн зөрчлийг илрүүлж, иргэд, олон нийтэд мессеж хэлбэрээр мэдээлэл хүргэжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.