Жил  ирэх тусам хиймэл оюун ухаанд суурилсан апп-ууд цахим зах зээлд хүч түрэн орж ирсээр байна. Хөрөг зураг мэт гайхалтай бүтээлүүдийг та эдгээр апп ашиглан бүтээх боломжтой. Мөн ганцхан үг бичихэд л хиймэл оюун түүнийг ойлгож уран бүтээл болгон хувиргах шидтэй.

Хэдхэн агшинд л урлагийн бүтээл хийх AI аппликейшнуудыг танд санал болгоё.

Сонирхуулахад хиймэл оюун ухааны зах зээл өргөжсөөр 2025 он гэхэд 190 тэрбум ам.доллар эргэлдэнэ гэсэн тооцоо гарсан байдаг.

Бичлэг үзэх:



Lensa - AI  зураг хувиргагч

Энэхүү аппликейшнийг хэрэглэснээр нь та найз нөхөд, гэр бүлээ гайхшруулах гайхалтай урлагийн бүтээлтэй болно. Сонгосон зургаа хөрөг зураг  болгох энэ төрлийн апп-уудаас хамгийн шилдэг нь lensa.ai гэгдээд буй. 

Хэрвээ та 20-иос дээш зураг засварлавал 4 ам.доллар төлдөг. Сануулахад гацдаг гэж хэрэглэгчдийн сэтгэгдэл дээр онцолсон байгааг мэдэхэд илүүдэхгүй.

 


Wonder – Бичвэрээс урлагийг бий болгоно

Wonder - An App that Generates Art from Your Text

Заримдаа бидэнд гайхалтай санаа төрдөг ч түүнийг хэрхэн цаасан дээр буулгаж чадахгүй үе байдаг. Хэрэв танд тийм үе гардаг бол Wonder нь таны текстийг зураг болгон буулгахад тусална. Та хүссэн зургаа хэдхэн үгээр дүрсэлж, өөрийн гэсэн урлагийн арга барилаа сонгоод хэдхэн секундын дотор гайхамшигтай урлагийг бүтээгээрэй.


Fotor – AI зураг хувиргагч

             

Fotor - AI Art Generator

Энэхүү аппликейшнийг хэрэглэснээр та өөрийн зургаа оруулан,  зургийн арга барилаа сонгосноор урлагийн бүтээл бэлэн болно. 


DeepArt – AI зураг хувиргагч

DeepArt - AI Art Image Generator

DeepArt -Тухайн бүтээлийг арт болгохдоо нарийн деталь хэсгүүдийг ч гайхалтай анхаардаг гэдгээрээ бусад апп-аас ялгардаг. Хэрвээ та энэ апп татаад цэцэгний зураг татаж оруулбал төвөгтэй нарийн хэсгийг ч тодруулж зурна. Татаж аваад туршаад үзээрэй.



WOMBO – Хиймэл зураг үүсгэдэг хиймэл оюун ухаантай програм

Хиймэл оюун ухаан үгэнд дүн шинжилгээ хийгээд хэрэглэгчийн хүслийг биелүүлдэг. Урлагийн хиймэл оюун ухаант dream by wombo app-аар Моngolia гэж бичээд зурчихлаа. 

Та ч бас зураад үзээрэй. Ер нь юу зурмаар байна вэ, тэр үгээ л хэлээд энэ апп-д даатгачих. Тэгвэл уран зургийн бүхий л төрөл зүйлээр гайхалтайгаар зурах болно.


TikTok – Өөрийн зургийг хиймэл оюун ухаан болгон хувирга

Энэ платформ нь хиймэл оюун ухаанд суурилсан филтер олонтой гэдгээрээ ялгардаг. Бусад апп-ууд гэрэл зургийг татаж байж арт болгодог бол TikTok дээр камераа нээхэд л хангалттай.

Эх сурвалж: mpost.io

Орчуулсан С.Ивээл


Холбоотой мэдээлэл:

Хиймэл оюун ухаан зураачдын ажлыг байрыг булааж, оюуны өмчийг зөрчиж байна

Шинэ зууны хувьсал