Коронавирусын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгальмаа мэдээлэл хүргэлээ. 

Сүүлийн 24 цагийн дотор нийт 21387 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийснээс 33 тохиолдол батлагдлаа. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 29 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал, 4 тохиолдол нь шинээр илэрсэн голомтод бүртгэгдсэн байна. 

Монгол улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2207 болсон бол үүнээс 1618 тохиолдол буюу 73 хувь нь эдгэрээд байна. 

Өчигдөр нийт 34 хүн эдгэрч гэртээ гарчээ.