Коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хүргэлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 20.853 хүнд коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийснээс 61 хүнд коронавирус илэрлээ. Батлагдсан тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Сүүлийн үед голомтлон тархаад байгаа газрууд болох "Монгол шир" арьс ширний үйлдвэр, Гутлын цех, ББСБ, Амгалан амаржих газар мөн өмнө гарсан гэр бүлийн ойрын хавьтлуудаас илэрсэн байна" хэмээлээ.

Улмаар Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1.153 боллоо. Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт 1989 тохиолдол бүртгэгдсэнээс 73 хувь нь эдгэрсэн байна.

 Сүүлийн 24 цагийн дотор 19 хүн эдгэрч гэртээ гарчээ.