Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.05.17/мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 533 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 49175 боллоо.

Мөн хугацаанд 1,065 хүн эдгэрсэн бол долоон хүн уг өвчний хүндрэлээр эндэв. Нас барсан хүмүүсийн тухайд 53-79 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.