Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.05.16/мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 541 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 48642 боллоо.

Өнгөрсөн 24 цагт нийт 8000 орчим хүнээс шинжилгээ авсан бөгөөд шинэ коронавирусийн халдварын хүндрэлээр 2 хүн нас барж, нас барсан хүний тоо 207 болоод байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Харин 1306 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 40,900 болоод байна. Өнөөдрийн байдлаар эмчилгээ хийлгэж байгаа 4236 хүн байгаагаас 103 нь маш хүнд байгаа аж.