Э.Хишгээ: Үр хүүхдээ хайрлах хайр ээж та өөрийгөө хайрлахаас эхэлдэг юм шүү

Peak.mn
02 сарын 28, 2024

“Дайманд майнд" академиас олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Жаргалтай ээж"-2024 оюунлаг эвентээ 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ талаар тус академийн үүсгэн байгуулагч Э.Хишгээтэй ярилцлаа.

Аав ээжүүд өөрсдийгөө хүүхэдтэйгээ ойлголцдог гэж боддог ч яг үнэндээ…

Бид хүүхдээ ойлгодог гэж боддог ч амьдрал дээр андуурч явдаг гэдгийг зөндөө олон жишээнээс харж байлаа. Саяхан гэхэд хүүхдээ хөгжүүлэх гээд дагуулж ирсэн ээж “Би охинтойгоо маш сайхан харилцаатай. Надтай маш нээлттэй ярилцдаг, хувь хүний хөгжлийг нь л сайжруулах гэсэн юм” гэж итгэл дүүрэн ярьсан. Гэтэл асуудал түүний бодсоноос асуудал тэс өөр байсан юм.

Охин ганцаарчилсан уулзалтын үеэр “Ээжтэйгээ ойлголцож чаддаггүй. Яг үнэндээ би өөрийнхөөрөө ч байж чаддаггүй, ээжийн хүссэнээр амьдардаг” гэж яриад асгаруултал уйлсан. Тэр хүүхэд дотроо хэр их шаналж явааг тэр ээж төсөөлөө ч үгүй яваа. Түүн шиг олон хүүхэдтэй бид таарч, зөвлөгөө өгч байлаа.

Энэ охин шиг л “Миний хүүхэд юугаар ч дутаагүй” гэж бодож яваа ээж аавууд  маш олон байгаа ч хамгийн чухал зүйлээр хүүхэд дутаж явдаг гэдгийг мэддэггүй. Эцэг эхийн харилцааны асуудлаас энэ мэт олон мэдрэмжээ, хүсэл мөрөөдлөө ч хүүхдүүд нууж явдаг. Зарим нь насан туршдаа үл мартагдах гомдлыг ч зүрхэндээ тээдэг.

Ийм учраас л үр хүүхдээ өсөж өндийхөөс өмнө анхаарч, ажиглах , сонсох нь чухал. Гэхдээ ярихад учир бий. Зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ яаж ярилцах учраа олдоггүй, мэддэггүй.

Магадгүй эгзэг нь таараад хүүхэд нь ам нээж ярилцахад нь зарим ээжүүд шууд л тэг, ингэ гэж хатуу чиглүүлэх гээд бүр бурууддаг. Иймээс л эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахдаа судалж мэдсэн, бэлтгэгдэн байх ёстой юм. Бэлтгэнэ гэж тусгайлан хэлж байгаа юм шүү. 

Бичлэг үзэх:

Шинэ загварын гар утас гарлаа гэхэд бид судлаад хэрэглээд сурдаг шүү дээ. Үүн шиг л бид үр хүүхэдтэйгээ харилцах арга ухаанаа цаг үетэйгээ тааруулан шинэчилж өөрчилж байх ёстой юм. Тэдэнд хүслээ тулгах биш илүү ихээр ойлгож хүндэтггэн сонсож, ярилцаж өөрсдийнх нь сонголтыг нь хүндэтгэх нь чухал.


Хүссэн ч эс хүссэн ч ээж хүн үр хүүхдийнхээ амьдралын багш нь байдаг


Хүүхэд хөгжлийн төв ажиллуулдагийн хувьд ээжүүдийг ч хөгжүүлэх дээр анхаарал хандуулахаар шийдсэн юм. Яагаад ээжүүд гэж, аавууд ч гэсэн хүүхдийн хүмүүжилд чухал шүү дээ гэж зарим хүн хэлдэг. Аав ээж хоёр гэдэг үр хүүхдийнхээ өмнө ижил тэгш оролцоотой хүмүүс. Гэсэн хэдий ч ээж хүн хүссэн ч эс хүссэн ч хүүхдийнхээ хөгжилд оролцоо нөлөө ихтэй, амьдралынх нь хамгийн анхны багш гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Иймээс ээжүүд рүү чиглэсэн арга хэмжээ зохион байгуулдаг. 

Анзаараад байхад монгол ээжүүд өөрсдийгөө олон зүйлээс өөрийгөө хойш тавьдаг. “Би яах вэ, дараа л сургалтад сууя, миний хүүхэд л сууг”, “Яваандаа болно биз дээ” гэж хэлдэг ээж дэндүү олон.


Яг үнэндээ үр хүүхдээ хайрлах хайр ээж та өөрийгөө хайрлахаас эхэлдэг юм шүү 

Та хөгжиж байж, үр хүүхдэдээ үлгэрлэнэ, нөлөөлнө. Тэр хэрээрээ таны хүүхэд ирээдүйд өөрийгөө хайрлаж хүндэтгэдэг, өөрийгөө хөгжүүлдэг хүн болдог юм шүү. Яаж ч өөрийгөө хөгжүүллээ ч асуудал байдаг хойно. Нэгэнт ч хэн ч төгс биш бусдаасаа суралцдаг ээж байгаарай. Энэ боломжийг олгох гэж бусдаасаа манлайлж яваа ээж нараас суралцах үүднээс “жаргалтай ээж” эвэнтээ зохион байгуулж ирсэн. 

Ээж болж хүүхдээ асарч өсгөж өндийлгөх тэр хугацаа шиг үнэтэй бөгөөд амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд гэж байдаггүй. Харин тухайн үедээ бид үүнийг анзаардаггүй өнгөрчихдөг учраас тэр цаг хугацааг илүү үнэ цэнтэй өнгөрүүлэхийн тулд өөрийгөө хайрлаж, өөрийгөө хөгжүүлэх нь чухал гэж боддог. Би өөрөө ч дөрвөн хүүхэдтэй одонтой ээжийн хувьд үүнийг мэдэрч ойлгосны хувьд “Даймонд” академиа байгуулж энэхүү арга хэмжээгээ хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.


Ээж хүн 1 хувь өөрчлөгдөхөд хүүхэд 100 хувь өөрчлөгддөг

Алим модноосоо хол унахгүй гэж үг бий. Яаж ч хичээлээ ч үр хүүхэд маань яг биднийг л дуурайж өсдөг. Тийм учраас л бид өөрсдөө үлгэрлэх ёстой юм.

Амьдралд асуудал бэрхшээл тулгарлаа гэхэд тэр бүхэнд л ээж хүн уурлаж, стрессдээд байвал хүүхэд үүнийг нь сурдаг л байхгүй юу. 

Хэдий хэцүү санагдаж байгаа ч бид үр хүүхдийнхээ төлөө, зөв үлгэрлэхийн тулд шалгалт өгч байгаа юм шиг л чадахаараа хичээж үлгэрлэж байж таны хүүхэд зөв хүн болж төлөвшинө.

Би өөрийгөө дөрвөн хүүхдийнхээ ментор л гэж боддог. Том хүү маань 16 настай, хүүгээ менторлоод подкаст хийгээд “хязгааргүйд тэмүүлнэ” нэртэй номоо бичээд явж байна. 

Жаргалтай ээж эвэнтийнхээ үеэр амжилттай яваа эмэгтэйчүүдийн туршлагаас хуваалцаж, тэднээр менторлуулж суралцах боломжийг олгох юм.

ЖАРГАЛТАЙ ЭЭЖ-2024 ОЮУНЛАГ ЭВЕНТ

"ЖАРГАЛТАЙ ЭЭЖ" эвент нь олны танил манлайлагч эмэгтэйчүүд ур чадвар, туршлагаа хуваалцсан, 300 эмэгтэйчүүд нэг дор цугларсан гайхалтай арга хэмжээ байх болно.

"Жаргалтай ээж" эвентийн урьдчилсан захиалга авч эхэллээ.

Үндсэн үнэ: 

энгийн тасалбар - 89.000₮, 

VIP тасалбар - 179.000₮

Онлайн гэж тасалбар 18,000₮

ЭРТЭЧ ШУВУУХАЙ 3 сарын 3-ны дотор бүртгүүлвэл 69.000₮

VIP тасалбар - 159.000₮ /

/VIP тасалбар нь эвентийн төгсгөлд зочин менторуудтай уулзаж хамт өдрийн хоолонд орж ярилцах гайхалтай боломжтой юм./

Хүрэлцэн ирсэн зочиддоо гарын бэлэгтэй.

Бүртгүүлэх линк: https://forms.gle/8GyGfhyJU1XeQ2CG7

Хэзээ: 03 сарын 08

Хаана: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Хугацаа: 09:00-12:00 цагт

77112615, 88700748, 88107245, 80606161



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.