Буяндэлгэрийн Мөнхчимэг
06 сарын 21, 2022
Чухам ямар шалтгаанаар дээрэлхэлтийн асуудал гараад байна вэ, томчууд бид юун дээр анхаарах ёстой талаар МУБИС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Т.Цэндсүрэнгийн ярилцлагыг сэргээн нийтлэв.
Үл үзэгдэгч шиг өнгөрүүлсэн нэг жил
“Хүүхэд нэгнээ л шоглож л байдаг, хүүхэд л хойно” гэх томчууд бидний хайнга ханддаг асуудлаас болж үе тэнгийнхний дээрэлхэлт газар авдаг. Жишээ нь 7 дугаар ангийнхан ангийн хөвгүүнээ бүтэн жил дээрэлхсэн тохиолдол гарч байлаа. Үндсэн арга хэлбэр нь ерөөсөө ганцаардуулах. Кино үзэх, олон нийтийн арга хэмжээ болох үед ерөөсөө хэлдэггүй. Ангийнхантайгаа тоглох гэхээр оролцуулдаггүй. Ангийнхантайгаа нэгдэх гэхээр “Бид хуваагдчихсан, чамд баг байхгүй, чамтай тоглохгүй” гэдэг. Хөвгүүдийн дунд эхэлсэн гадуурхалт өргөжсөөр ангиараараа тэр хүүг шоовдорлож асуудал даамжирсан.
Анги дотроо ганцаардмал байдалд орсон хүүгийн сурлага муудаж, хичээлдээ явах сонирхолгүй болж эхэлсэн. Гэр бүл, ойр дотныхон нь асуудал ингэтлээ хүндэрснийг анзаарсангүй. Хүү энгийн л нэг өдөр шиг хичээлдээ явлаа гээд гардаг ч анги руугаа орохоос айж байв. Үүнээс болж хичээлээ таслаад явааг нь багш мэдээд эцэг эхтэй нь ярьсан.
Энэ тохиолдолд эцэг эхчүүдийн дийлэнх нь хүүхдээ ойлгодоггүй. Юу дутлаа гэж гадуур тэнэдэг юм гээд загнаж зандарч, зодож занчдаг тохиолдол ч бий.
Хүүгийн хувьд ээж нь ойлгож ярилцсан. Хүүхэдтэйгээ тулаад ярилцтал “Хэн ч надтай ярьдаггүй, надтай дуугардаггүй. Би сургууль дээрээ яг үл үзэгдэгч шиг л байдаг. Хүүхдүүд бүгдээрээ намайг гадуурхдаг, шоолдог” гэж хэлээд уйлсан байгаа юм.
Бичлэг үзэх:
Эцэг эх та анзаарахгүй л бол таны хүүхэд улам ихээр дээрэлхүүлж, дарамтлуулна
Дээрэлхэлтэд өртсөн хүүхэд бүр сул дорой байдаг гэсэн хэвшмэл ойлголт бий. Үнэндээ хүүхэд ямар ч гэр бүлд өсөж төрсөн эсэх, сурлага сайтай муутайгаас үл хамааран дээрэлхэлтэд өртөж байдаг. Эхлээд ном авах гэсэн юм, ангийн ажлын мөнгө хэрэгтэй гэж элдэв шалтгаан зохиож ээжээсээ мөнгө авсан. Яваандаа ээж нь тэр мөнгийг нь өгч чадахаа ч больсон. Нэмж гадуурхагдахгүйн тулд ганц аргалж байсан зүйл мөнгө нь тасалдангуут “Мөнгө өгдөг ч үгүй, өмсөж зүүсэн нь ч ийм тийм…” гээд нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхаж эхэлсэн гашуун түүх цөөнгүй байна.
Үе тэнгийнхэндээ дээрэлхүүлсэн, дээрэлхүүлсэн хүүхдүүдийг анзаарахаар нийтлэг зүйл ажиглагддаг нь гэр бүлийнх нь хандлага.
Хүүхдүүд голдуу аав ээж нь анхаарал, халамж тавьдаггүй, ар гэр нь тааруухан хүүхдийг онилж дээрэлхэж байна. Эсвэл ярилцдаггүй, одоо том болчихсон юм чинь гэсэн хандлагаас болж хүүхдүүдээ шаналж, шантарч явааг нь анзаардаггүйгээс л үүдэлтэй. Эцэг эх та үр хүүхдээ анзаараарай. Харц, хандлагыг нь. Магадгүй ээж аав та завгүй л яваа байх. Гэхдээ хэн ч таны хүүхдийг танаас илүү анхаарч, хайхрахгүй гэдгийг бүү мартаарай.
Хэн нэгнийг буруутгахаасаа өмнө…
Хоёр хүүхэд хоорондоо зодолдсон ч адилхан асуудлыг уулзаад зөвлөсхийгээд орхичихдог.
Асуудлыг бүрэн цогц шийдвэрлэнэ гэдэг мэргэжлийн үйлчилгээг нь үзүүлээд дээрэлхсэн, дээрэлхүүлсэн хүүхдийн сэтгэлд нь хадгалагдаад үлдсэн гашуун дурсамжийг гаргадаг, эмчилдэг. Үүнийг сэтгэл зүйч, нийгмийн ажилтан хоёр л хамтарч хийнэ.
Бид нар эндээс юу олж харсан бэ гэхээр энэ бол хэдэн хүүхдийн асуудал биш. Эсвэл зөвхөн нийгмийн ажилтан ажиллаж, сэтгэл зүйч зөвлөөд орхих хэрэг биш юм. Тэдгээр хүүхдүүдийн эцэг эх, багш нарыг, хүүхдүүдийг бүгдийг нь үйл ажиллагаандаа оролцуулах нь чухал юм билээ гэдгийг ойлгосон.
Тэд засардаг уу эсвэл…?
Эхний тохиолдын хувь заяа хэрхэн шийдэгдсэн бол, энэ төрлийн асуудлыг яаж шийдэх ёстой вэ гэж эцэг эх, багш нар асуух байх. Азаар асуудал тун нааштайгаар шийдэгдсэн. Хүү сургууль завсардаагүй, ангийнхан нь тэр хүүг дээрэлхэхээ больж, хоёр сарын дараа тэр анги сургуулийнхаа хамгийн нийгмийн идэвхтэй анги болсон.
Энэ богино хугацаанд үр дүнд хүрч чадсан шалтгаан нь ерөөсөө ойлголцол. Ангийнх нь хүүхдүүдэд сургуулийн нийгмийн ажилтан найз нөхөд яагаад чухал вэ гэдэг сэдвээр яриа өрнүүлсэн. Бас дээрэлхэлтийг үйлдэж байсан 2-3 хүүхэдтэй тусгайлан уулзаж ярилцсан. Тэднийг буруутгаж загнах биш асуудлын үр дагаврыг ойлгуулж ярилцсан. Ангиараа ч шийдэлд хүрсэн хэрэг.
Ингэж үр дүнд хүрсэн шалтгааны нэг нь эцэг эх олон талын дэмжлэг туслалцаа сайн байсных. Эцэг эхчүүд маш сайн хамтарч оролцсоныг онцлон хэлэх ёстой. Эцэг эхийн хурал дээр энэ асуудлыг ярьж танилцуулаад зөвлөгөө өгсөн. Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтын талаар ойлголтын эцэг эхчүүд төдийгүй багш нарт ч өгч, ойлгуулсан.
Онц сурдаг муу хүн бэлдэх үү?
Мэдлэгтэй ч хүйтэн зүрхтэй хүнээр бид яах вэ. Эцэг эх, багш нар бүгд л хүүхдийг “Хичээлээ хий, онц сур” гэж шахаж шамдуулж байна.
Тийм ийм хөтөлбөрийн дагуу сургана гэж, олон цагийн хичээл, программаар хүүхдийг шахдаг. Сурлага, амжилтыг бид хүүхдээсээ нэхдэг хэрнээ хамгийн чухал үнэт зүйлээ бид орхигдуулдаг. Энэ бол хүн байх боловсрол.
Бид хүүхдэдээ бусдыг хэрхэн чин сэтгэлээсээ хүндэлж, туслах, хайрлахыг зааж чадаж байна уу гэдэг дээр дор бүрнээ бодмоор байна.
Хүн байх боловсролыг хүүхдүүд харилцаанаас сурч байдаг. Эцэг эхчүүд, багш нарын, үе тэнгийнхнийхээ бие биетэйгээ харилцааг өөртөө тусгадаг.Тэгэхээр бид энэ зүйлд л ач холбогдол өгч, анхаарлаа хандуулмаар байна. Хүүхдэдээ хүнийг хайрладаг боловсрол л олгоё.
Хүний хайрладаг боловсрол олгоход насанд хүрэгчид өөрсдөө ч, багш нар нь ч өөрсдөө үлгэрлэмээр байна. Зөвхөн нэг удаагийн сургалт, уулзалт хийгээд хүүхэд өөрчлөгдөхгүй. Хүүхэд эд агуурсаар дутаж болох ч хайраар, ойлголцлоор дутах учиргүй. Хүүгээ охиноо анзаараарай.
Онц сургах гэж яарахаас илүү халуун зүрхтэй, хайраар дүүрэн хүн болгож өсгөөрэй. Хүү, охиндоо цаг гарган тогтож суугаад ярилцана гэдэг том асуудлыг ч шийдэх хамгийн алхам юм.
Тэд үнэндээ өөрсдийгөө том болсон гэж боддог ч томчуудын хайр халамж, дэмжлэгийг хүлээж байдаг юм шүү.
Бичлэг үзэх:
Сэтгэгдэл бичих (7)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.69.85] ・ 2023.03.22 Хариулах
Үеийн үед байсан, байгаа, байх зүйл мэдээж буруу, муухай, муу зүйл гэвч байсаар л байх зүйл уран зохиол уншуулж өрөвч зөөлөн, нинжин сэтгэлтэй л болгох хэрэгтэй дээ, уран зохиол уншихгүй шууд нийгмийн ажил хийгээд ч богино хугацаандаа л үйлчилнэ, суурь хүмүүжил олглх ёстой!!!
Зочин [103.26.193.84] ・ 2023.02.05 Хариулах
Zailaacheee
Зочин [66.181.191.227] ・ 2023.02.02 Хариулах
Багшид амжилт хүсье Бодож тунгааж л сонслоо сайн багш сайхан хамт олныг доошоо татдаг мэр сэр багш бас байдаг юм бна лээ
Зочин [59.153.112.28] ・ 2023.02.02 Хариулах
Үе тэнгийнхний дээрэлхэлт бол газар авч байнаа, хүүхдийг бэлэг тэмдэг мэт эсвэл хэт ачааллаар дардаг, эцэг эх зөвхөн өнгөнд анхаардаг
Зочин [139.5.219.204] ・ 2022.01.05 Хариулах
Bagsh mine mundag hvn shvv. Ta mine urt nasalj udaan jargaarai <3 Tanii ene yrisan bvhnees ym oilgoj amidraldaa heregjvvlj ywdag ym shvv
Зочин [66.181.161.113] ・ 2022.05.11 Хариулах
Сайн байна уу багштай холбогдох утасны дугаар байна уу
Зочин [66.181.161.94] ・ 2022.01.03 Хариулах
Үнэхээр гайхалтай ярилцлага болсон байна. Баярлалаа.
Санал болгох
1 ХААН Банк ирэх онд ТоС-ын “Манлай банк” -аар үргэлжлүүлэн ажиллана
2 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
3 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг
4 ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа
5 Аз жаргалтай байхыг хүсвэл өглөөний цайгаа ууж хэвшээрэй
Холбоотой мэдээ
Уурлах уу, Учирлах уу?
Т.Жаргалсайхан: Хүүхэд асуудлаа ярихаар үл тоодог томчуудын хандлага дээрэлхэлтийг даамжруулдаг
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 09 сарын 15, 2021
Уурлах уу, Учирлах уу?
Э.Хишгээ: Үр хүүхдээ хайрлах хайр ээж та өөрийгөө хайрлахаас эхэлдэг юм шүү
Peak.mn ・ 02 сарын 28, 2024
Нийгэм
Үнэн гэдэг ямагт нөхөрлөлийн дээр байдгийг санаарай
Х.Оргил ・ 07 сарын 21, 2022
Уурлах уу, Учирлах уу?
Д.Отгонтуяа: Хүүхэдтэйгээ ойлголцохоо больсон нь ойлголцох оролдлого хийгээгүй таны буруу
П.Мөнгөнсор ・ 11 сарын 24, 2021
Уурлах уу, Учирлах уу?
Б.Өнөр: Зөв бурууг ялган таниулахаас хүүхдийн хүмүүжлийн суурь тавигддаг гэж боддог
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 12 сарын 29, 2022
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.