Х.Оргил
12 сарын 17, 2017
Дэлхийн шилдэг 46 орны 212 жүдочийн зодоглодог "Ворлд Мастерс 2017" тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг-д Доржсүрэнгийн Сумъяа алтан медаль хүртлээ. Ийнхүү тэрбээр ийнхүү уг тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн анхны жүдоч болж дээд амжилтыг тогтоолоо.
Өмнө нь Д.Сумъяа 2013, 2015, 2016 оны "Ворлд Мастерс" тэмцээнд түрүүлж төрийн дуулалаа эгшиглүүлж байсан юм.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэй гурав, эмэгтэй дөрвөн жингийн барилдаан болоход манай жүдочид хоёр алт, хоёр хүрэл, мөн шагналт тавдугаар байрт хоёр жүдоч орж, багийн дүнгээр Японы ард хоёрт бичигдээд байна.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.