Монгол шүүгч Л.Одгэрэл хүндийг өргөлтийн ДАШТ-ийг шүүж байна

Л.Дэлгэрмаа
10 сарын 06, 2025

Хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Норвегийн Форде хотод болж,  87 орны 420 гаруй тамирчин оролцож байна. 

Тус тэмцээнийг нийт 44 шүүгч дэнсэлж байгаагийн нэг нь монгол шүүгч ажиллаж байна. 

Тодруулбал Ази тивээс тивээс дөрвөн эмэгтэй шүүгчийг ДАШТ-д ажиллуулахаар томилсны нэг нь олон улсын шүүгч Л.Одгэрэл аж.

Түүний хувьд “Токио-2020”, “Парис-2024” олимп, “Жакарта-2018”, “Ханжоу-2022” Азийн наадам болон насанд хүрэгчдийн 10 дахь ДАШТ-дээ шүүгчээр ажиллаж байгаа нь энэ. Үүнээс гадна Олон улсын хүндийг өргөлтийн холбооны Эмэгтэйчүүдийн эөвлөлийн таван гишүүний нэгээр сонгогдон Ази тивээ төлөөлж байсан туршлагатай. Өдгөө Олон улсын хүндийг өргөлтийн холбооны Инновацын хороо болон Азийн хүндийг өргөлтийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн гишүүний сонгуульт албыг хашиж байгаа аж.

Холбоотой сэдвүүд

дашт спорт тэмцээн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.