ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Увс аймгийн Давст сумын хоёр морьтой иргэн шинэ коронавирусний халдварын голомттой ОХУ-ын хил давж буцаж ирэхдээ баригдаж тус аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан. Энэ бол коронавируст халдварын голомттой эрсдэлтэй бүс. Бид иймэрхүү хэнэггүй байдлаас болж сүүлийн таван сарын олон хүний хөдөлмөрийг ч үрэн таран болгох аюултай. Бусад улс оронд чанга хяналттайгаар ажиллаж байгаа. Манай улсын хувьд зөв зохион байгуулалттайгаар ажиллах тактик барьж байна. Хэрвээ хүн дор бүрнээ хичээхгүй эрсдэл ойр. Тэнд хил, гаалийн ажилтнууд болон цагдаагийн хяналт тавьж байгаа ажилтнуудад сургалт, зөвлөгөө өгөх юм.

Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 179 байна. Үүнээс эдгэрч эмнэлгээс гарсан 44, эмчлэгдэж буй 135  хүн байна. Эдгээр хүмүүсийн 116 нь хөнгөн, 19 нь хүндэвтэр байна. Халдвар аваад эмчлэгдэж буй хүмүүс дотор 8-16 насны 5 хүн байна. Эмчилгээнд жирэмсэн эмэгтэй хоёр байсан бол нэг нэмэгдэж, 3 болсон. Мөн элэгний хавдартай нэг, сахарын өвчтэй нэг хүн коронавирусийн халдвартай эмчлэгдэж байна.