Баруун өмнөд Танзанид зургаан хүүхдийн чих, шүдийг нь биенээс нь салгасан цогцос олджээ. 2-9 насны эдгээр хүүхдийн заримынх нь эрхтэн алга болсон гэж албаныхан мэдээлсэн байна.

"Энэ бол мухар сүсэг бишрэлтэй холбоотой ба олон хүн шулмын илбэнд итгэдэг" гэж Нежoмбе дүүргийн комиссар Рут Мафири мэдэгджээ.

Цагдаагийнхан сэжигтэнийг баривчилан саатуулсан ба тэрээр нэг гэр бүлээс гаралтай гурван хүүхдийн садан төрөл гэнэ.

Өнгөрсөн 12 дугаар сарын эхэн үеэс Нежонбе дүүргийн 10 хүүхэд сураггүй алга болсноос дөрөв нь амьд мэнд олдсон байна. Холбогдох сурвалжийн мэдэгдсэнээр тус дүүргийн шуламын үйл эрхэлдэг эмч хүмүүст хүний биеийн зарим хэсгүүд нь эд баялаг, аз жаргал авчирдаг, тусгай шинж чанарыг агуулдаг тухай хэлсэн хэмээн мэдээлсэн байна.

Энэ талаар Нежoмбе дүүргийн комиссар Рут Мафири "Бид бүх эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт хүүхдүүддээ эргэн тойронд болж байгаа үйл явдлыг тайлбарлан, анхаарал болгоомжтой байхыг уриалж байна" хэмээн ВВС-д  мэдээлжээ.

Эцэг эх нь зах дээр хүнсний бүтээгдэхүүн борлуулж байхад шөнө оройн цагаар хүүхдүүдийг гэрээс нь авдаг байжээ.


Эх сурвалж: https://www.bbc.com