Коронавирусын талаарх мэдээлэл интернэтэд үерлэж байгаа энэ үед мэргэжилтнүүд хүмүүсийг "мэдээллийн ариун цэврээ" сахихыг уриаллаа. Муу мэдээллийг тархахаас сэргийлэхийн тулд та юу хийж чадах вэ?



1.Зогс тэгээд бод.
Хэрэв та имэйлээр, whatsapp-аар, facebook-ээр эсвэл twitter-ээр ямар нэгэн зөвлөгөө, мэдээлэл хүлээн авсан бол бушуухан түүнийг гэр бүл, найз нөхөддөө дамжуулдаг байх. Гэхдээ мэргэжилтнүүд сөрөг мэдээллийг зогсоох эхний алхам бол зүгээр л зогсоод бод. Хэрэв та эргэлзэж байвал, нягтал.

2. Эх сурвалжийг нягтал
Та дамжуулахаасаа өмнө мэдээлэл хаанаас ирсэн талаарх энгийн асуултууд асуу. Хэрэв эх сурвалж нь найзын найз эсвэл манай нагацын ажлын газрын хүний хөрш нь гэх мэт байвал худлаа гэсэн үг. Зарим мэдээлэл нь үнэн байх нь бий. Жишээлбэл гараа угаах гэх мэт нь үнэн байх боловч өвчнийг яаж оношлох, өвчинд юу тустай зэрэг нь худал мэдээлэл байдаг.Хамгийн найдвартай эх сурвалж бол Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төв гэх мэт.

3. Худал мэдээлэл байж болох уу?

Харахад үнэн юм шиг харагдаж магадгүй. Учир нь худал мэдээ түгээгчид албан ёсны эх сурвалж, эрх бүхий байгууллагыг дуурайж төөрөгдүүлдэг. Тиймээс зөвхөн баталгаажсан байгууллагын мэдээлэл, вэб сайтад итгээрэй.

4. Баттай үнэн эсэхийг нь мэдэхгүй бол бүү түгээ

Юмыг яаж мэдэх билээ, үнэн байж мэднэ гэж итгэсэн мэдээллээ нийгмийн сүлжээнд бүү түгээ. Энэ төрлийн эргэлзээтэй мэдээлэл бусдад сайнаасаа илүү саараар нөлөөлнө.


Эх сурвалж: BBC