Хятадын Хэбэй мужийн Шижияжуаны ресторанд  Бан Миан гэх үхрийн махтай, гоймонтой шөл аяга нь 13,800 юань (2,015 ам.доллар) үнэтэйгээр худалдаалагдаж байна. Уг хоол нь “тэнгэр, газар, далай ”-гаас гаралтай дөрвөн орцтой гэж мэдэгдсэн ч яг юу болохыг тус ресторан нууцалсан гэнэ. Одоогоор уг шөлийг хүртэхийн тулд 6 сарын өмнөөс захиалга хийх шаардлагатай бөгөөд уг шөлийг борлуулж эхэлсэнээс хойш 4 аягыг 6 сарын дотор зарсан гэж тус рестораны менежер хэлжээ. Хятадын олон нийтийн сүлжээний хэрэглэгч тус үхрийн махтай шөл нь бүхэл үхэртэй адилхан үнэтэй гэжээ.