Хятадын хот 2020 онд “хиймэл сар”-ны тусламжтай цахилгаан хэрэглээг багасгана

Сычуань мужийн нийслэл Ченгду хотыг гэрэлтүүлэх, эрчим хүчийг хэмнэх зорилготой гэрэлтүүлгийн хиймэл дагуулыг хөөргөж "хиймэл сар" гэж нэрлэн, эрчим хүчний хэмнэлтийг хийхээ мэдэгджээ. Тус төлөвлөгөөг Ченгдугийн Сансарын Шинжлэх Ухаан болон Микроэлектроникс Систем Технологийн Судалгааны Институтын Компаний захирал Вү Чунфэн 10-р сарын 10-нд болсон олон нийтийн шинэлэг санаачилга, бизнес эрхлэлтийн үйл ажиллагааны үеэр Ардын Өдрийн сонинд мэдээлжээ. Энэ төсөл нь шөнийн цагаар “хиймэл сар”-ны тусламжтайгаар сарнаас ялгардаг гэрлээс 8 дахин их гэрлийг цацруулж гудамжний гэрлүүдийг халах боломжтой болно. Тус сар нь 10-аас 80 км-ийн диаметртэй, бүрэн тохиргоотой ба хэдэн арван метрт нарийн гэрэлтүүлэх ажээ. Вү болон түүний компани хэдэн жилийн өмнөөс хиймэл дагуулын туршилтаа эхлүүлсэн ба төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш бүрэн боловсронгуй болсон тул 2020 онд нээлтээ хийх боломжтой гэж мэдэгджээ.

Зарим албан тушаалтнууд "хиймэл сар" -ны үйлдвэрлэсэн гэрэлтүүлэг зарим амьтдын амьдралын хэмнэлд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ энэ талаар шинжээч Харбины Институтийн Технологийн Их Сургуулийн Оптик Судлалын Хүрээлэнгийн захирал Канг Виним хэлэхдээ “Хиймэл дагуулаас гаргаж авсан гэрэл нь "үдшийн бүрэнхийн гэрэлтэй төстэй" тул амьтдын өдөр тутмын үйл ажиллагаанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэжээ.

"Хиймэл сар"-ны төсөл нь Франц зураачын бүтээлээс санаа авсан байна. Тус зурагт толин хүзүүний зүүлт сансарт зүүгдэн, толинд туссан нарны тусгал нь Парисын гудамжыг гэрэлтүүлж байгаа санааг агуулдаг.








Холбоотой сэдвүүд

сар технологи хятад эрчим хүч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.