Украины хямралтай холбоотойгоор Өрнөдийн орнуудын ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хоригт үндэстэн дамнасан томоохон компаниуд нэгдсээр байгаа билээ. Тухайлбал түргэн хоолны сүлжээ McDonalds компани ОХУ-аас албан ёсоор гарч байгаагаа зарлалаа. 

Тус сүлжээ 1990 онд ОХУ-д анхны салбараа нээж байсан аж. Өдгөө Орос даяар 847 салбартай болж өргөжсөн ч дайны улмаас гуравдугаар сараас салбаруудаа хааж ийнхүү тус улсаас гарч байгаа юм.

Гүйцэтгэх захирал Крис Кемпчински энэ талаар мэдэгдэхдээ амаргүй байсан хэдий ч бизнесийн зарчим, үнэт зүйлдээ тууштай байхын тулд уг шийдвэрийг гаргасан гэлээ.

Гэхдээ McDonald’s Орос дахь 62,000 ажилчиндаа он дуустал цалинг нь тасалдуулалгүй өгөхөөр болжээ. Үүнд 1.4 тэрбум доллар зарцуулахаа мэдэгджээ.

McDonald's Орос дахь ресторануудаа хааснаар өнгөрсөн улиралд 127 сая ам.долларын хохирол амсаад байгаа юм.


Эх сурвалж: BBC