Хятад улс "Wall Street Journal" сонины сэтгүүлчдийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэсэн шалтгаанаар нутаг дэвсгэрээсээ хөөжээ.

Учир нь эдгээр сэтгүүлчид "China is the Real Sick Man of Asia" нийтлэлийг бичсэн нь ийнхүү буруутгах шалтгаан гэгдээд буй. Уг нийтлэл энэ сарын 3-ны өдөр нийтлэгдсэн бөгөөд коронавирусийн үед Хятад улс өөртөө үйлчилсэн, нууцлаг хэлбэрээр ажилласан хэмээн шүүмжилжээ.

Үүний хариуд Хятадын гадаадын хэргийг сайд тус "Wall Street Journal" сонины редакцид хандаж уучлалт гуйхыг хэд хэдэн удаа шаарджээ. Гэсэн хэдий ч уучлал гуйгаагүй тул ийнхүү 5 хоногийн дотор эх орноосоо явахыг тулгасан аж.

Хариуд нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "Сэтгүүл зүй баримтыг мэдээлдэг. Зөв хариу үйлдлийг хязгаарлах бус зөвөөр байр сууриа илэрхийлж мэтгэлцэх ёстой"  хэмээн мэдэгдлээ.

Мөн уг явдлын дараа АНУ-д үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн статусыг нь цуцлаж гадаадын төлөөлөгчийн газар болгожээ. Мөн тэдгээр ажилтнуудынхаа нэрсийг өгөхийг шаардсан байна.