Япон улсаас иргэдээ татан авчрах Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдрийн 08:30 цагт хөөрч, Чингис Хаан олон улсын нисэх буудалд 13:05 цагт газардана.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 02-нд БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 261 иргэнийг тусгай үүргийн онгоцоор авчирсан. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг,  ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Альфа, Дрийм, Корпорэйт зочид буудлуудад 21 хоног ажиглалтад тусгаарлана. 

Мөн ачааг нь ариутгаж, 21 хоног тусгаарласны дараа гаалийн хяналт шалгалт хийж олгоно.

Гадаадаас ирж буй иргэд тус улсдаа заавал коронавирусийн шинжилгээ өгсөн байх ёстой. Тус бичгийг үндэслэн онгоцонд суулгана гэдгийг Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдэгдсэн.